Бээжин хот тэрбумтныхаа тоогоор Нью-Йоркийг ардаа орхиж, дэлхийд тэргүүлж эхэллээ. Шанхайн “Hurun” фирмийн мэдээлж байгаагаар “Бээжинд ам.долларын тэрбумтнуудын тоо өнгөрсөн онд 32-оор нэмэгдэж 100-д хүрч, тэрбумтныхаа тоогоор БНХАУ АНУ-ыг гүйцсэн гэж тус фирм үзжээ. Хэдийгээр БНХАУ-ын хувьцаанууд огцом унаж, эдийн засаг нь сайнгүй байгаа ч тус улсын тэрбумтнуудын тоо өссөөр байна. БНХАУ-ын Засгийн газар компаниудыг Хөрөнгийн биржид бүртгүүлэхийг дэмжиж байгаа нь үүнд нөлөөлжээ. Компаниуд Хөрөнгийн биржид бүртгүүлэх бүрт тэрбумтнуудын тоо өссөөр байгаа ажээ.
Сонирхуулахад, Бээжин, Нью-Йоркийн араас Москва хот хамгийн олон тэрбумтантай хотод тооцогдож байна.