АНУ-ын “J.D.Power” “Хамгийн надвартай болон шилдэг” брэндүүдийн жагсаалтыг гаргажээ. Тэдний жагсаалтыг Японы үйлдвэрлэгчид тэргүүлэгчид болох “Toyota”, “General Motors” компанийн загварууд тэргүүлжээ. Тухайлбал “General Motors”-ийн гурван загвар шилдэг 10 автомашины жагсаалтад багтжээ. Мөн “Toyota”-ийн зургаан загвар тус тусын ангилалдаа “Шилдэг автомашин”-аар тодорсон байна. Харин тансаг зэрэглэлийн “Lexus” брэнд тав дахь жилдээ дараалан “Хамгийн найдвартай автомашин”-аар шалгарчээ. Учир нь АНУ-д худалдаалж байгаа 100 автомашин тутамд дунджаар 152 технологийн доголдол илэрсэн байна. Эдгээр доголдол, технологийн асуудлын 20 шахам хувийг зам заагч, дотоод сүлжээ харилцааны систем зэрэг харьцангуй шинэ цахим технологиуд бүрдүүлэх болжээ. Харин “Lexus”-ийн 100 автомашинд ногдох доголдлын тоо 95 буюу хамгийн цөөн байна.
Америкчуудын “Хамгийн найдвартай автомашин”-аар “Lexus” тодорчээ
2016-02-27 12:12:00