8o
Улаанбаатар хот
mobile menu

Дээд шүүх хоёр намыг бүртгэж, Монголын Төв намыг бүртгэхээс татгалзав

2018-12-22 13:55:00

 

Улсын Дээд шүүх өнөөдөр Ард түмний олонхийн засаглал нам (АТОЗН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ц.Нарангэрэл нарын, Их Эв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг хянан хэлэлцлээ.

Хүсэлт гаргагчдаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  дээрх хоёр намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Ард түмний олонхийн засаглал нам, Их Эв нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгасан байна.

Ард түмний олонхийн засаглал нам болон  Их Эв нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 29, 30 дахь нам болж байгаа юм.

Мөн өнөөдөр Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл