8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэртэйгээ шатаж нас баржээ

2016-02-26 11:44:00

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 25-ний өдрийн 05:00 цагаас 26-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3716 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 115, зөрчлийн 1009, согтуугийн 444, зам тээврийн ослын 272, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 69 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

СБД-17 “Дамбадаржаагийн... тоотод гэр шатаж байна” гэсэн мэдээллийг нд авч шалгахад: Тус тоотод 5 ханатай гэр шатаж Б /эр.44н/ нь согтуурсан үедээ гэртэйгээ шатаж нас барсан хэргийг СБДЦХ-2 шалгаж байна.

БГД-9 ”......” зочид буудалд гуяндаа хутгалуулсан хүн байна“ гэсэн мэдээллийг 26-нд авч шалгахад: БЗД-27 хороонд суух Ш /эр,40н/ -ыг хамт архи уусан танил тодорхой оршин суух хаяггүй Б гэгч согтуурсан үедээ баруун гуянд нь 2 удаа хутгалж танхайрсан хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.

БЗД-27 “Дунд Дарь-Эхийн .... тоотод зодууллаа” гэсэн мэдээллийг энэ сарын 25-нд авч шалгахад: Тус тоотод суух Л /эр.35н/ нь согтуурсан үедээ СБД-13 хороонд суух А /эм.38н/-ийн толгойн тус газарт 3 удаа төмөр трубагаар цохиж танхайрсныг таслан зогсоож БЗДЦХ-2 шалгаж байна

ХУД-3 “Нэхмэлийн ..-р байрны гадна согтуу хүн намайг зодоод байна” гэх мэдээллийг 25-нд авч шалгахад: БЗД-7 хороонд суух Г /эр.33н/-г ХУД-3 хороонд суух Ц /эр.28н/ гэгч согтуурсан үедээ шалтгаангүй зодож танхайрсан хэргийг таслан зогсоож ХУДЦХ-1 шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment