8o
Улаанбаатар хот
mobile menu

Хутгалуулсан хохирогчдын нэг нь нас баржээ

2016-02-26 11:01:00

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт эмэгтэйчүүдийг олон удаа хутгалж танхайраад зугтаасан онц ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Энэ сарын 21-нд гарсан хэргийн улмаас 32 настай эрэгтэй Э нь өнгөрсөн шөнө мэс засалд орох үедээ нас баржээ. Хэргийг эргэн сануулахад, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх баян Өлзийт овоо гэдэг газарт орших суух 46 настай эрэгтэй Б нь тус сумын харьяат 34 настай эмэгтэй А-г хүчиндэхийг завдаж, цээжинд нь нэг удаа, мөн 45 настай С-ийг гар болон гуянд нь нэг удаа, 57 настай эмэгтэй Ц-г хэвлийд 1 удаа, 32 настай эрэгтэй Э-гийн цээжинд нь 4, ар нуруунд нь 1 хутгалж, мөн сүхээр хоёр удаа цохиж хүнд гэмтэл учруулан танхайраад зугтсан  хэрэг гарсан юм. Уг хэргийг тус аймгийн хэлтсийн дарга, д/х Б.Очирдоржийн ахалсан бүрэлдэхүүн шуурхай илрүүлэн яг одоо шалгаж байна. Гэмтэл авсан хохирогчдод яаралтай тусламж үзүүлж, ГССҮТ-д авч ирсэн байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
umhii araatanaas door amitan archaagui hun huchindeh geeed chadahgui hun alaad nasaar horivol taarna
2016/02/26 103.17.108.42