8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмээлт байгаа хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна

2016-02-26 09:56:00

Эмээлт өртөө орчимд байршиж байгаа хоёр буганы талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Ингэхдээ тэдгээр бугануудыг ирээд 25 хонож байгаа. Нэг нь босохгүй байгаа хэмээн мэдэээлэгдсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан  БОНХАЖЯ-ны харъяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран өчигдөр СХД-ийн 32 дугаар хороо Эмээлт өртөөний орчимд ажиллаад иржээ. Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй эрүүл байсан бөгөөд цас их унаж, өвс тэжээл ховордсоноос ийнхүү хотод ойртон ирсэн байна. ЦУНБХТ-ийн захирал Ө.Сумъяабаатарын хэлснээр “Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нартаа тус хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байгаа. Эмээлт өртөөний оршин суугчид ч энэхүү 2 буганд өөрсдийн чадах хэмжээнд анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгсөн байна. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосоны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тус хоёр бугыг зөөвөрлөн, эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bat
taengeg usnii zahiral enkhtaivan gej bdag jish boliu sumiayabaatar gej kohoi bolsiimuu
2016/02/26 103.17.108.42
Ajilaa sain xiideg saixan setgeltee xumuus baidag l yum baina. Ug medeeg anx postolson xunii xicheel zutgel bielelee oljee
2016/02/26 103.17.108.42
Miigaa
Bayarlalaa suregt ni ersdelgui niiluuleerei
2016/02/26 103.17.108.42
Amitand hairtai
Saihan l sonsogdoj bna, ene orond zuvhun humuus bush an amitan n mun zolbinvgedeg huurhii nohoinuud ch amid yavbal yamar saihan be!
2016/02/26 103.17.108.42