8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: "Капитал" банкинд үзлэг нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан

2018-12-17 09:06:00

АТГ-ынхан өнгөрсөн тав дахь өдөр “Капитал” банкны А.Ариунболдын өрөөнд санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Капитал” банкны төв байранд АТГ-ын Мөрдөн шалгах албаны хүмүүс ажиллагаа явуулсан юм. Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас  авсан баримт олон нийтэд хүрсэн. Энэ мөнгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” байх магадлалтай гэж мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж байгаа нь энэ аж. Энэ талаар АТГ-аас тодруулахад "Капитал" банкийг битүүмжилсэн асуудал байхгүй. Харин үзлэг нэгжлэг хийж, бичиг баримтууд хураан авсан.Шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувьд өөрийн хөрөнгө нь 128 тэрбумаар үнэлдэгдэх хөрөнгөтэй,арилжааны “Капитал” банктай, “Бишрэлт”, “wellmart” сүлжээ дэлгүүрийн эзэн. Түүний хувьд дараах зээлүүдийг хууль бусаар авсан хэмээн зарим хэвлэлүүд бичиж байгаа юм. Тодруулбал, 

  • 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас 7,6 тэрбум төгрөг бөгөөд түүнийхээ талыг “Капитал”банкаараа дамжуулан зориулалтын бусаар зарцуулсан. Ажилгүй иргэдийг амжиргааны эх үүсвэртэй болоход нь дэмжиж жижиг оёдлын, гар урлалын төслүүдийг 7 хувийнхүүтэй 2 жилийн хугацаатай олгодог журамтай. Ингээд 2 жилийн хугацаатай гэрээ 2017 оны 9 сард дуусч, 2018 оны 3 сард буцааж өгөх ёстой байсан ч “Капитал” банк уг мөнгийг өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй байгаа. Мөн аудитын шалгалтаар 7,6 тэрбумын 50 хувийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдчихсон байгаа аж. 
  • С.Чинзориг НХХ-ийн сайд болсон даруйдаа аудитын дүгнэлтийн дагуу “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн мөнгийг “Капитал” банкнаас авах тухай ярьж эхлэнгүүт Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурж байсан. 
  • Б.Ундармаа гишүүн өөрийн 100 хувийн эзэмшлийн хэмээн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгүүлсэн “Доктор МЭИК” ХХК-иараа ЖДҮ сангаас 700 сая төгрөг авсан.
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас 131 тэрбум
  • Хөгжлийн банкнаас 51 тэрбум
  • Жайка төслөөс 12 тэрбум
  • Нийгмийн даатгалын сангаас 109 тэрбум төгрөгүүдийг өөрийн “Капитал” банкаар дамжуулан авсан байгаа юм. Иймд улстөрчийн биш хувийн эрх ашигтаа хөтлөгдөн улс орны тогтворгүй байдалд уриалсан гишүүнийг Улайдаггүй Ундармаа гэхээс өөрөөр нэрлэх аргагүй болжээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
яана даа энэ авлигачдыг
ЦАДНА гэж байхгүй юм даа
2018/12/17 103.26.193.156