8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-25 09:06:00

Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

 

09.30 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд болно. Зөвлөгөөнд аймгуудын Хүнс,Хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуй, Газар тариалан, Хүнс, Мал эмнэлгийн хэлтсийн дарга нар оролцоно.

 

10.00 цагт: Европын Холбооны Гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан Ахлах зөвлөх Майкл Мэтиссэн Гадаад Хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

 

10.30 цагт: Нээлттэй Засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцоно. Хурал “Пума Империал” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болно.

 

11.00 цагт:  МАН, МАХН хамтарсан хэвлэлийн бага хурал Төрийн ордон дахь "Жанжин Д.Сүхбаатар" танхимд болно.

 

11.00 цагт: Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, хууль хэрэгжүүлэх байгууллага болон бусад Төрийн байгууллагууд Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдыг хууран мэхэлж байгаа талаар Хүний эрхийн хяналтын хороо болон хохирогчдын төлөөлөл нотлох баримт дэлгэж Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт: Иргэн А.Одончимэг намуудын санхүүжилтийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: "Сайдын цаг" уулзалтад Сангийн сайд Б.Болор, ГТЕГ-ын дарга С.Пүрэв нар оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулна.

 

17.00 цагт: “Элгээ чөлөөлье” уулзалт МЗХ-ны “Залуус” танхимд болно. Энэ үеэр элэгний өвчлөлийн үүсэх шалтгаан, архидалтын хор хөнөөлийн талаар МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хороон дарга Ж.Амарсанаа “Элгээ хамгаалья” илтгэл лекц танилцуулах юм. Мөн Анагаах ухааны доктор, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Баянмөнх “Хоол, хүнсний зохилдлого”, МЗХ-ны эрүүл мэндийн байнгын хорооны дэд дарга Х.Бат-Ирээдүй “Ирээдүйдээ илгээх дархлаа” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцана.

 

18.30 цагт: Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-өөс Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэй Монголын Дүлий Иргэдийн Урчуудын Холбоотой хамтран уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт“Бэст” арт галерейд болно. /Урчуудын эвлэлийн хорооны 2-р давхарт/

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл