8o
Улаанбаатар хот
mobile menu

Яаралтай тусламжийн машин зорчих боломжгүй 14 гарцыг чөлөөлжээ

2015-11-21 12:04:00

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 28 хорооны нутагт байрлах зам, гарц хаасан, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй газруудын судалгааг хороодтой хамтран гаргажээ.
 
Шалгалтын явцад дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зөрчилтэй 25 байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, тусгай зориулалтын автомашин зорчих боломжгүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд зам гарц хааж хашаа хаалт барьсан 14 гарцыг чөлөөлсөн байна.
 
Судалгаагаар объектын хооронд тусгай зориулалтын автомашин орох боломжгүй 16, объект орчмын зам гарц чөлөөтэй бус  9, нийтийн эзэмшлийн зам талбай хааж хашаа хаалт барьсан 14, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж гарааш, чингэлэг байрлуулсан 6, мухар гудамж гаргасан 214, автомашин очих боломжгүй өндөрлөг газар буусан 54, үерийн аюултай бүст буусан 155, гудамж нарийсгасан 70, өндөр хүчдлийн шугаман дор буусан 26 зэрэг зөрчлийг илрүүлжээ.
 
Уг арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Өмч, газрын харилцааны алба, Замын цагдаагийн тасаг болон хороодын Засаг дарга нар хамтран ажилласан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо хэмээн дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment