8o
Улаанбаатар хот
mobile menu

Түрээсийн орон сууц “бэлэн” болж, Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт орооцолдсон өдөр

2016-02-24 08:06:00

“Хаврын синдром” эхэлж, хаа сайгүй гайхширсан, гайхуулсан хүмүүс. Урин дулааны цаг эхлэхэд улс төрийнхөн идэвхиждэг. Жагсаал цуглаан зохион байгуулж, жавраас болж хоригдоод байсан хөдөлгөөнийхөн хөдөлж эхэлдэг нь энэ үеийн онцлог. Тэгвэл энэ хавар сонгуулийн өмнөх гэдэг утгаараа нэлээд өөр синдром өрнөж эхэллээ. Цемент дээрх жагсаал нь цахим ертөнцөд болж байна. Ингээд халуухан сэдвүүдээр дүүрэн 2016 оны 2 дугаар сарын 24-ны “Монголын нэг өдөр” тоймын булангаа хүргэе.

Өнөөдөр манай хуудаснаа

Монголчууд 100 хувийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг уу?

Монголыг дэлхий ноолуурын эх орон гэдэг. Үнэндээ манай улс дэлхийн зах зээл дэх ноолуурын ихэнхийг нь нийлүүлдэг. Хамгийн зөөлөн, хамгийн тансаг гэгддэг монгол ямааны ноолууран бүтээгдэхүүн дэлхийд энэ хэрээр үнэтэй. Манай улсад гэсэн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд цөөнгүй бий. Гэвч дэлхий зах зээлд Мade in Mongolian гэсэн шошготойгоор нийлүүлдэг тэдгээр компаниуд 100 хувь ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг уу? Шошго дээрээ 100 хувь ноолуур гэж бичсэн ч ачир дээрээ ноолуур байж чадах уу?... манай сэтгүүлч энэ сэдвийг хөндлөө. Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 

О.Чулуунбатын биеийн байдал маш хүнд байна

Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва анд нөхрөө эргэсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ.  Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатыг тухайн үед Япон улсад багагүй хугацаанд эмчилгээ хийлгэж байгаа, харийн нутагт эмчлүүлж байгаа нөхөртөө сэтгэлийн дэм өгөхөөр Япон Улсыг зориод ирсэн талаар тус мэдээлэлд дурдагдсан байсан. О.Чулуунбат зөвлөх тухайн үед хоолойны хорт хавдараар Япон улсад хүнд хагалгаанд орж, бие нь сайнгүй байсан юм. Хагалгааны дараах нь түүний биеийн байдал сайжирсан хэмээж байсан ч бие дахин чилээрхсэн талаарх мэдээлэл ирлээ... дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

 

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан хар тамхи зөөвөрлөж яваад баригджээ

 Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон нь дуулиан тарьсан билээ. Хар тамхины хэргээр саатуулагдаад буй прокурор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир байсан бөгөөд түүнийг Үндэсний их баяр наадмын үеэр хар тамхины хэргээр саатуулж, УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүний гэрээс хар тамхи олдсон гэх. Тэгвэл Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан хар тамхи зөөвөрлөж яваад газар дээрээ баригджээ. Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид БНХАУ-ын Эрээн хотоос өнгөрсөн бямба гаригт ирсэн 28 настай З,А гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг саатуулсан байна... Дэлгэрэнгүйг энд дарж уншаарай.

 

Өнөөдрийн онцлох сэдэв: Түрээсийн орон сууц

Барилга хот байгуулалтын яамнаас Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түрээсийн орон сууцны журмын талаар мэдээлэл хийлээ. Хурлын үеэр түрээсийн журам батлагдсан. ТОСК дотооддоо илүү нарийн зохицуулалтыг хийж байж хэрэгжүүлж эхэлнэ хэмээн мэдэгдсэн байна. Түрээсийн орон сууцны хувьд, Нийслэлийн иргэд “Буянт-Ухаа 2” хорооллын 30-50 мкв байрыг сарын 150-250 мянган төгрөгөөр түрээслэн амьдрах боломжтой аж. Мөн 1000 айлын орон сууц баригдсан 8 аймагт уг хөтөлбөр хэрэгжих юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд зориулж орон сууц түрээслүүлнэ. Улаанбаатар хотод 350 хөдөө орон нутагт 559 орон сууцыг эхний ээлжинд түрээслүүлнэ гэж Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ онцолсон. Мөн байраа урт хугацаанд түрээслэсэн иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлөөд амьдарч буй орон сууцаа өмчлөх эрхтэй болох гэлээ. Түрээсийн орон сууцандаа орохдоо барьцаа болгож гурван сарын мөнгийг өгөх ёстойгоос гадна төлбөрийг сар, сардаа төлөх боломжтой юм байна.

Түрээсийн орон сууцанд ороход дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

Иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт

  • Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг
  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 Түрээсийн сууцанд тавигдах шаардлага

  • Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
  • Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна. 

Өнөөдрийн онцлох мэдээллүүдийг товчхоноор

  • Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 84 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Энэ оны дөрөвдүгээр сараас орон нутаг руу том онгоцоор нислэг хийнэ.
  • Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
  • Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагчдаас хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан хаагч байхгүй гэсэн мэдэгдлийг ИХШХЕГ-аас гаргалаа.
  • Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дүнжингарав уралдааныг хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэн хориглох ёстой гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдлээ.
  • Үндэсний супер лигийн "Бүх Одод -2016" сүүлийн өдөр хамгийн ихээр хүлээж буй тоглолт Монгол Улсын үндэсний шигшээ баг-Америк легионер тамирчдын халз тоглолт хоёрдугаар сарын 28-нд 12:00 цагаас Хандгайт дахь Спортын ордонд болно.
  • Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
  • Замын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ


Сонирхуулахад

Монгол дэлхийн хамгийн өндөр өртөгтэй орны нэг

Амьдралын өртөг өндөртэй орны жагсаалтыг Time сэтгүүл гаргажээ. Жагсаалтад нийт 112 орон багтсанаас амьдрахад хамгийн боломжтой, өртөг багатай орнуудаар Өмнөд Африкийн БНУ, Энэтхэг, Косово, Саудын Араб, Казахстан, Замби, Оман, Парагвай, Чех, Македони, Босни ба Герцоговина, Польш бичигдлээ.

Монгол улс уг жагсаалтын 103-т бичигджээ. Амьдралын өртөг өндөртэй гэгддэг Япон, Өмнөд Солонгос, Бельги, Их Британи зэрэг орон манай өмнө бичигджээ.

Б.Баатар “Херо”-г орхилоо

Өнгөрсөн нэгдүгээр сард “Херо энтертайнтэнт” студийн архиваас Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэргий О.Цолмон нарын “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хасагдсан хар дүрс алдагдсан билээ. Цахим сүлжээгээр тарж нийгэмд ихээхэн шуугиан дэгдээсэн энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх. Энэ үеэр “Херо энтертаймэнт”-ийн захирал, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар хэвлэлийн хурал зарлаж, бичлэг хулгайд алдагдсан талаараа хэмээгээд цагдаагийн байгууллагаар шалгуулж эхэлсэн талаараа дуулгасан. Үүний дараа тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээс хөндийрөхийг хүсч байна. Энэ нэвтрүүлгийг хийх дараагийн боломж найруулагчдад бий” хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл түүний эл мэдэгдэл биелэлээ олж, Б.Баатар “Херо энтертайнмэнт”-ийг орхиж, Ийгл телевизийн Ерөнхий найруулагчаар томилогдсон байна.

 

Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн намыг бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүх “Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга С.Хүрэлбаатарын гаргасан хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн  хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 

Анхаар

Анхилуун үнэртэй лаа хорт бодис ялгаруулдаг

Залуу ээж Меган Бадден (Meghan Budden) тасалгааны үнэр дарагч анхилуун үнэрт лааны тухай анхааруулга бичсэн байна.

Эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох тухай санамсаргүй тохиолдлоос мэдсэн залуу ээж:

"Ер нь би удаан хугацааны турш лаа асаадаг байсан. Энэ нь өрөөний үнэрийг дарах зориулалтын анхилуун үнэртэй лаа байсан. Өглөө нь бяцхан хүүгийхнээ хамрыг цэвэрлэж дараа нь хөвөнг нь санамсаргүй хартал тоос шороо, эсвэл утаа шиг, хар байсан учраас лааны тортог гэж ойлгосон. Би лааг ийм нөлөө үзүүлж чадна гэж бодоогүй ч нэг лааг гурван цагаас дээш хугацаагаар ашиглаж болохгүй гэсэн анхааруулга ёроолд байсныг уншаагүй " хэмээжээ... Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

 Таны маргаашийн ажилд амжилт хүсье.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment