8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийн уралдаан зугаа цэнгэлийн шинжтэй болж хүүхэд гол хохирогч нь болж байна

2016-02-24 18:17:00

Хүүхдийн эрхийг хамгаалдаг ТББ-ууд  нэгдэж Хүүхдийн эрхийн үндэснийн холбоог байгуулсан байна. Тус холбоо Монголд хүүхдийн эрх зөрчигдөж, хамгаалахгүй байгаа тухайд  дуу хоолойгоо нэгтгэхээр болж  өнөөдөр тус нэгдсэн холбооноос Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хүүхдийн эрхийг ноцтой  зөрчдөг өвлийн хурдан морьдын уралдаан, энэ сарын -28 нд болох Дүнжингарав уралдааныг явуулахгүй байх талаар  ЗГ, МСУХ-нд шаардлага хүргүүлж олон нийтэд ийнхүү мэдээлж байгаа юм байна. Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Б.Авирмэд “Монгол Хүүхдийн эрхийн олон  конвенцид нэгдэн орсон хэдий ч хүүхдийн эрхийг хамгаалдаг, хэрэгжүүлдэг байдлаараа хамгийн сүүлд ордог орон.

Хүүхдийн эрхийг ноцтой зөрчдөг өвлийн хурдан морьдын уралдаан. Үүнийг хориглох тухай төр засгийн шийдвэрт нөлөөлөх талаар санал тавьж байна. Энэ уралдаанаас болж хүүхдийн эрүүл мэндийн асуудалд хохирол учирч бэртэж гэмтэж, хөлдөж, осгож байна. Бид өв уламжлалаа эсэргүүцэж байгаа биш. Харин цаг үе шинэ болсон байна. Энэхүү уралдаан соёлын гэхээсээ илүүтэй арилжааны шинжтэй болжээ. Өөрөөр хэлбэл түүхэн уламжлал гэхээсээ илүүтэй цугаа цэнгэл, найр наадам, бие биеээ баясгаж байгаа үйл явдал болжээ. Зугаа цэнгэлийн гол бай хохирогч нь хүүхэд болж байна ” гэв.

Хүний эрхийн үндсэний комисс, Хуульчдын холбооноос хийсэн судалгаагаар өвлийн  хурдан морьдын уралдаанд насанд хүрээгүй хүүхдийг морь унуулж буй нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж байгааг баримтад тулгуурлан гаргаж үүнийг хориглох талаар санал тавьсан байна.  Тус холбооны УЗ- ийн гишүүн Ш.Одгэрэл “ Та цаг агаарын ийм хүнд нөхцөлд 40 км цагийн хурдтай машины цонхоор хоёр цаг толгойгоо гаргаад явж үзсэн үү. Тэгвэл насанд хүрээгүй бага насны хүүхэд чинь адгуусны нуруун дээр ийм нөхцөлд өвөл уралдсаар ирсэн. Үүнээс болж сүүлийн жилүүдэд 300 орчим хүүхэд бэртэж гэмтэж амь насаараа хохирч байна. Монгол Улс хүүхдийн эрхээ хамгаалж чадахгүй байна”  гэлээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн ганц байгууллага болох  Хүүхдийн төлөө үндэсний газар өвлийн морин спортыг хориглох талаар нэг ч үг дуугарахгүй байна. Дүнжингарав уралдааныг явуулахгүй байх цаашдаа мэргэжлийн хурдан морь унаач тамирчид бэлтгэх тухай санал санаачлага гаргах болно гэдгээ тэд хэлсэн.

эх сурвалж 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment