-7o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгаангүй болсон баруун аймгуудыг шөнийн 04:26 цагт эрчим хүчинд холбожээ

2018-11-29 09:31:26

Арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар салхи 18-24 метр секунд зарим үед 26-31 метр секунд хүртэл ширүүссэн. Энэхүү цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас эрчим хүч дамжуулах 13 тулгуур багана унаад байсан юм. Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “ББЭХС” ТӨХК-ийн хамтарсан баг амжилттай ажиллаж 2018.11.28-29-нд шилжих шөнийн 04:26 цагт эрчим хүчийг бүрэн холбожээ.

Ажлын хэсгийн мэдээлэл:

Баруун бүсийн эрчим хүчний систем: /ББЭХС/ 2018.11.29-ний шөнийн 01:00 цагт С-457 буюу 35 кВ-ын Сагил агаарын шугамын тулгуур №18-22-д дамжуулагч утас татаж дуусав. Засварын бригадыг ажлын байрнаас буулгасан. С-458 агаарын шугамын схем шалгаж, хүчдэл авахад бэлдлээ. 

2018 оны 11 дүгээр сарын 29-ний шөнийн 04:26 цагт ОХУ-ын Чадан Дэд Станцад С-458 агаарын шугамыг залгаж, хүчдэл өгөв. 

04:38 цагт Дөргөн Усан Цахилгаан Станцыг зэрэгцээ ажиллагаанд оруулсан. Ингэснээр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн бүх сум Говь-Алтай аймгийн таван сумын иргэдийг тогтвортой эрчим хүчинд холболоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment