БНХАУ-ын иргэн 256 насласан тухай мэдээлэл 1928 онд New York Times сонинд нийтлэгдэж байжээ. Ли Циньюнь хятад өөрийгөө 1677 онд төрсөн хэмээсэн бөгөөд ингэж урт насласаны нууцаа мах идэхгүй байх хэмээн ярьсан байна. New York Times сонины архивт байх энэ мэдээллийг нэрт зохиолч Питер Кэлдер өөрийн бичсэн “Мөнх залуу байхын эртний нууцууд” номдоо анх удаа дурдаж олон нийтэд хүргэжээ. Хятад эр бүхий л амьдралынхаа туршид уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал судалж байжээ. Мөн Хятад, Тайланд, Вьетнамаар явж амьдран 24 удаа гэрлэж нийт 180 хүүхэдтэй болсон гэнэ. Ли овогтын ярьснаар бол урт наслахын тулд юуны түрүүнд махан хоолноос татгалзах ёстой аж. Хятад эр насан туршдаа цагаан хоолтон байж цагаан будаа, ногоогоор хооллож энэ бүхнийгээ өөрөө бэлтгэдэг байжээ. Түүнчлэн түүнийхээр бол чоно жимс гэдэг ургамлын шүүсээр хийсэн ундаа цусыг шингэрүүлж дотоод эрхтний үйл ажиллагааг өдөөдөг нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлэн, нас уртасахад маш сайн нөлөө үзүүлдэг гэнэ.
Үүний зэрэгцээ урт наслахын тулд амьдралын хэмнэлээ зөв хадгалж, тайван байх, нохой шиг унтдаг байх ёстой аж.
БНХАУ-ын иргэн 256 насласан нууцаа 1928 онд New York Times сонинд дэлгэж байжээ
2016-02-24 17:34:00