8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулжээ

2016-02-24 11:26:00

ОБЕГ-аас улсын хэмжээнд гарсан гал түймрийн мэдээг ирүүллээ. Хот, хөдөөгүй гал түймрийндуудлага буурахгүй байгаа юм. Тиймээс гал түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо,Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Cүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зуслан зэрэг газруудад байшин шатсан бол Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн “Бүсийн оношлогоо эмчилгээний төв”-ийн амбулторийн ариун цэврийн өрөө шатжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат багийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сантехникийн өрөө болон Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах Монгол банкны байранд гарсан галыгОнцгой байдлын газрын Гал унтраах, аврахангийн албан хаагчид дор бүр нь шуурхай ажиллан унтраажээ.

Нийслэлд ч мөн олон нийтийн хөлийн гзаар байрласанБаянгол дүүргийн 18 дугаар хороо, “Таван-Эрдэнэ” хүнсний захын урд чингэлэг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Чингэлтэйн шинэ эцэст авто замын хажуудавтомашин шатсандуудлагаар дээрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврахангийн албан хаагчид шуурхай ажилласан байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төвийн хажууд цагдаагийн байр шатаж байна гэх дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч очиж унтраасан зэрэг мэдээллийг ОБЕГ-аас өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл