8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЭММО” компанитай байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн гэж үзжээ

2016-02-24 10:33:00

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримтлалгүйгээр Нийслэлийн “Амгалан амаржих газар”-ын нэгдүгээр давхарт байрлах 110 ам метр талбайг өвчтөний гал тогооны зориулалтаар ашиглуулахаар “ЭММО” ХХК-тай 2016 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ” байгуулсан байна. 

Энэ нь нийслэлийн өмчийг бусдад түрээслүүлэхдээ нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлаагүй, шууд гэрээ байгуулж хэн нэгэн этгээдэд давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмыг тус тус зөрчсөн үйлдэл тул Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу “ЭММО” ХХК-тай байгуулсан 060301 дугаар гэрээг хүчингүй болгон, дүнг 2016 оны хоёрдугаар сарын 29-ний дотор ирүүлэхийг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт мэдэгдэв. Цаашид Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж, дүнг олон нийтэд мэдээлж ажиллахыг Авлигатай тэмцэх газраас анхаарууллаа гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл