8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан хар тамхи зөөвөрлөж яваад баригджээ

2016-02-24 09:46:00

Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон нь дуулиан тарьсан билээ. Хар тамхины хэргээр саатуулагдаад буй прокурор Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир байсан бөгөөд түүнийг Үндэсний их баяр наадмын үеэр хар тамхины хэргээр саатуулж, УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүний гэрээс хар тамхи олдсон гэх. Тэгвэл Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан хар тамхи зөөвөрлөж яваад газар дээрээ баригджээ. Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтсийн албан хаагчид БНХАУ-ын Эрээн хотоос өнгөрсөн бямба гаригт ирсэн 28 настай З,А гэх эрэгтэй, эмэгтэй хоёрыг саатуулсан байна. Тэднийг шалгахад биед нь сэтгэцэд нөлөөлөх бодис их хэмжээгээр буюу ойролцоогоор 100 орчим гр ICE буюу мөс хэмээх бодис байжээ. Тэд баривчлагдах үедээ сэтгэцэд нөлөөлөх хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад иргэн З нь улсын хилээр удаа дараа сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл  оруулж ирсэн байж болзошгүй байгаа аж. Харин эрэгтэй нь төрийн албан хаагч бөгөөд  Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын ажилтан байжээ. Тэднийг Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан Эрүүгийн хуулийн 188,2-т заасанаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Anand gj zaluu.ah ni SBD t mordon baitsaagch hideg Anar gj ongiroo sagsuu zaluu bdag.Ene 2 huytadin erliiz zaluuchuud ehner ni prokuror tegeheer hergig ni darad ongoroh bhaa.
2016/02/26 103.17.108.42
hytadad barigdaad tsaazaar avhuulahgui
2016/02/24 103.17.108.42
Purebdorj
Ene Ganbaatariin Anand gedeg zaluu baih ene hunii talaar har tamhinii asuudald holbootoig n humuus yridag Ene Baiguullaga ch sunuj bna daa Darga baisan Purebdorj abilgiin hergeer ajlaa uguud sATG shalgagdaj bgaa bolon odoo shilen Tsogoog dagaad daldagana
2016/02/24 103.17.108.42
Энэ байгууллага /ИХШХЕГ/ Хятадуудыг гаргадаг овоо амьд газар байсан одоо бүр унтарчээ. Арга ч үгүй биз дээ Сайханбилэг мэтийн хүмүүсийн авгайгаас нь эхлээд хөөлтэй биш.
2016/02/24 103.17.108.42