8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-24 08:55:00

09.00 цагт Аж үйлдвэрийн яам, шинжлэх ухааны академи хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа болно. 

09.00 цагт "Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд  “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх арга зам” зөвлөгөөн зохион байгуулна.

09.00 цагт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк хамтран зохион байгуулж буй "Хөгжлийг дэмжих өгөгдөл" сэдэвт чуулган болно.

09.30 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих үүднээс “Нөлөөллийн тойрог” хэлэлцүүгийг зохион байгуулна.

11.00 цагт Уул уурхайн яамны хурлын танхимд “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал болно.

11.30 цагт Зууны мэдээ сонины мэдээллийн төвд Монголын хүүхдийн төлөө үндэсний төвөөс "Дүнжингарав" уралдааныг эсэргүүцэж буй талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд зохиогчийн эрх болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчидтэй холбоотой зохиогчийн эрхийн асуудлаар Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захиралууд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаатай танилцана.
14.00 цагт Нийслэлийн ­Ерөнхий боловсролын 6дугаар сургууль дээр "Хэрэхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлье" өдөрлөг болно.

14.00 цагт БОНХАЯ-ны Хаан танхимд Монгол орны "Мөнхцэвдгийн 1:1 000 000 масштабтай зураглал боловсруулах" ажлын хэлэлцүүлэг болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment