Төрийн мөнгөөр туйлдаг, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдний нэг бол Монгол улсын УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ юм. Тэрбээр удирдсан байгууллагаа өөрийн вант улс шиг санаж, өөрийн хүмүүсээ томилдог нэгэн. Тийм л учраас Баянгол дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн хошигнодог. Тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм. Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна. Нэгэн иргэний "Ах дүү, хамаатан саднаа төрийн удирдах албан тушаалд томилж буйг шүүмжилсэн жиргээнд" С.Эрдэнэ өөрийгөө Чингис хаантай зүйрлэсэн нь Баянголын засаг ноён хэмээх олны үг ортойг баталлаа. Тэрбээр сүүлдээ өөрийгөө Чингис хаантай зүйрлэлээ.
Н.Нинжбадгар С.Эрдэнэ сайдын эхнэр.
Э.Содгэрэл С.Эрдэнэ сайдын охин.
Э. Ганболор С.Эрдэнэ сайдын хүү.
Б.Лхагвасүрэн С.Эрдэнэ даргын хамаатан, НДЕГ-т ажиллаж байсан.
Г.Энхболд С.Эрдэнэ сайдын хүргэн, НДЕГ-т ажиллаж байсан