8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрхийн эмнэлэг 20 цаг хүртэл ажиллана

2016-02-23 13:38:00

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал өнгөрсөн долоо хоногоос нэмэгдэж, 60 хувиар хэтрээд байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу 57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Томуу, томуу төст өвчний гарал нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон. Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
баянзүрх дүүрэг 6-р хорооны эмч өлзий гэж мэддэггүй муухай зантай авгайд битгий үзүүлээрэй
2016/02/23 103.17.108.42