8o
Улаанбаатар хот
mobile menu

Дөрвөн хүн гэмтээсэн этгээд өмнө нь 15 жилийн ял эдэлж байжээ

2016-02-23 11:38:00

Өвөрхангай аймагт дөрвөн хүн хутгалсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал Хархорин сумын иргэн  Э малчин хамт Батмөнхтэй архи ууж байгаад маргалдсан байна. Улмаар Батмөнх Э-г гурван удаа хутгалсан бөгөөд хэргийн газраас зугатааж явахдаа саахалт айлын эхнэр, охиныг хүчиндэхийг завдаж, мөн хутгалсан байна. Дахин тэндээсээ цаашилж, саахалт айлын  настай эмэгтэйг мөн хутгалаад зугтаажээ. Сэжигтэнийг энэ сарын 21-ны өдөр саатуулан тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.  Тэгвэл ийнхүү дөрвөн хүнийг мэсээр хүнд гэмтээсэн сэжигтэн Б гэгч өмнө нь онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, чанга дэглэмтэй хорих ангид 15 жилийн хорих ял эдэлсэн байжээ. Тэрбээр хоригдож байх хугацаандаа мөн л хоёр хүнийг зэвсгийн чанартай зүйл ашиглан гэмтээж, ялаа нэмүүлж байсан гэмт хэрэгтэн аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
хөгийн араатанаас дор амьтан бэ яасан
2016/02/24 103.17.108.42
zochin
Iim teneg novshnuudiig yax gej urshuudug bnaa shorondoo xataad bj bxdaa taarsan novsh
2016/02/24 103.17.108.42
Caazaa sergeegeechee. Yamar aimar um b
2016/02/24 103.17.108.42
Gerel
Hunru hutga mes dalaidag araatanuudig shuud horij niigmees tusgaarlah hrgtei
2016/02/23 103.17.108.42