8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-02-23 09:21:00

Хонь (3/21-4/19)

 

Мөрөөдөлдөө хэт автсан энэ ордныхон өрсөлдөгчдийн муу явуулгад хариу цохилт үзүүлэх цаг болжээ. Тайван байж нөхцөл байдлыг хянахгүй бол хамтрагч хийгээд найз нөхдийн харьцаанд зарчмын сөргөлдөөн болох магадлалтай байна. Цус төлжүүлэх эрхтэн хямарч болзошгүй. Өнөөдөр өөрийн нэр төрөө хамгаалах цаг ирэх нь. Шунал тачаал үйл явдлын чигийг танд ашиггүй байдлаар өөрчилж мэднэ.

 

Үхэр (4/20-5/20)

Эргэлзээ ихтэй, сонголт хийхэд түвэгтэй өдөр болно. Таны хувьд ядруухан найз, нэр хүндтэй хүн хоёроос аль нэгийг нь сонгох бэрхшээл тулгарна. Үүнийг та өөрийн дотоод итгэл үнэмшилдээ тулгуулан хэн хэнийг нь гомдоолгүй шийдвэрлэх тул өөрийгөө зоригжуул. Харин өнөөдөр хар элгийн хүмүүст багахан хэмжээний мөнгөн тусламж үзүүлбэл хожим танд буян нь ирэх болно. Эрүүл мэнддээ анхаарах, настнуудыг тэтгэхээ бүү март.

 

Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэлээр бүү уна. Удахгүй бүх зүйлс сайн сайхан байна. Түншүүдээ солих, урьдын үзэл бодлоос татгалзах өдөр. Гэрээ хэлцэл байгуулж гарын үсэг зур. Энә нь танд ашиг авчрах болно. Харин та маргаанд оролцвол өөрийнхөө хэр аминч зантай гэдгийг анзаараад нэг үзээрэй. Энә нь танд цаашдаа өөрчлөгдөхөд тань тус болно.

 

 Мэлхий  (6/22-7/22)   

Тооцоо сайтай энэ ордныхон хэрэгтэй хүмүүстэйгээ дотно харьцаа тогтоохыг эрмэлзэнэ. Тэдний хувийн харьцаа өөрөө бүгдийг хийж амьдралаа дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Ямар ч нөхцөл байдалд жинхэнэ дипломат зан гарга. Эс тэгвээс та бусдад улиг шаналгаа болно. Амьдралын эрч хүч хувийн амьдралд таатайгаар нөлөөлнө. Од гараг зөв үйлдэл, бодол санааг тань дэмжихэд бэлэн байгаа. Шинэ хүн таны амьдралд орж ирснээр олон таагүй зүйлс болно. Шинэ тэмдгийг анхаараарай. Өнөөдөр та дотроосоо гэрэлтэж эргэн тойрныхныгоо баясгана. Зүүд зөнтэй байж зүүдэнд бялуу орж ирвэл хэрүүл маргаан болохыг сануулж байна.

 

Арслан (7/23-8/22)   

Хүссэн зорилгодоо хүрэхээр уйгагүй хөдөлмөрлөх өдөр. Үүнээс бүр мөсөн татгалзвал зөвхөн хүч төдийгүй эд хөрөнгөө ч хадгалж чадна. Энэ цаг үед танд юу хэрэгтэй, үнэтэй болохыг сонго, чадахгүй бол дотнын нөхдөдөө ханд. Энэ өдөр хүндхэн байна. Гэр орны ажилд анхаарлаа хандуулна. Итгэлтэй хэн нэгэн эсвэл ойр дотнын хүнтэйгээ хамт байх нь сэтгэл санааг тань тайвшруулж тэдний зөвлөгөө үнэ цэнтэй байна. Ямар нэгэн өөрчлөлт мөн хүсэл тэмүүлэлтэйгээ тэмцэх өдөр. Зүүд зөн билигтэй байна мөн хэд хоногоос биелнэ.

 

Охин (8/23-9/22)    

Ямар нэгэн асуудлаар маш хариуцлагатай, чухал шийдвэр гаргахад тохиромжгүй өдөр. Өөрт тань ч гэсэн чухал ажил хэргийг шийдвэрлэх хүсэл огтхон ч алга байх бололтой. Тиймээс энэ өдрийг гэртээ өнгөрүүлж, гэр орны ажлаа цэгцэлсэн нь дээр. Өнөөдрийн уриа бол гэр бүлийн намуун тайван аз жаргал юм. Та энэ аз жаргалыг эвдэхгүйн тулд сэтгэлийн хоосролд орохгүй байхыг хичээ.

Жинлүүр (9/23-10/22)   

 

Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах, бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах, наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил. Аалз зүүдлэх нь гэр бүл салах эсвэл өвчин тусахын зөн. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Санхүүгийн асуудлаа урьдчилан төлөвлө.

 

Хилэнц (10/23-11/21)   

Дотоод тайван бус байдал эцэг эх хөршүүд танилуудтай харьцааг тань муутгаж, багш ангийнхантайгаа харьцах харьцаанд хүндрэл учруулна, Алсын болон ойрын аяллууд амжилтгүй болно. Дотнын хайртай хүн хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа сайн байна. Харин эрүүл мэндийн хувьд та гам барих хэрэгтэй бөгөөд ингэснээр өөртөө том хөрөнгө оруулалт хийж байна гэж бод.

Нум (11/22-12/21)   

Эрдэмтэд, зохион бүтээгчдэд таатай өдөр. Шинжлэх ухааны онцгой судалгаануудад татагдана. Мөнгийг салхи шуурга мэт олж сурсан шигээ хадгалж бас сур. Гэрлэх, худалдан авалт эсвэл үл хөдлөх хөрөнгө гэх мэт зүйлүүдэд таагүй байна. Нөхцөл байдал тодорхойгоор хүндэрнэ. Идэвхтэй байдлаас татгалз, олон зүйлээс үр дүн хүлээх гэж бүү тэмүүл.

 

Матар (12/22-1/19)   

 

Өнөөдөр таны ажил хэрэг бүтэлгүйтэх төлөвтэй. Түүнчлэн хувийн амьдралд томоохон хүндрэл учрахыг од эрхэс анхааруулж байна. Танд муу санасан хүмүүсийн хэл ам, хов жив, далд явуулга хүчтэй болж магадгүй. Мөн удирдлагын зүгээс шүүмжилсэн өнгө аястай үг цухуйлгаж болзошгүй байна. Тиймээс од эрхэс танд биеэ барьж, бодлоготой хөдлөхийг сануулж байна. Түргэн зангаасаа болж ямар ч хэрэггүй хэрүүл маргаанд татагдан орж ч магадгүй байна. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэхэд тань ихээхэн тэсвэр тэвчээр хэрэгтэйг анхаар.

 

Хумх (1/20-2/18)   

Гүн ухааны үзэл бодлоо өргөжүүлж, ертөнцийг үзэх үзлээ бэхжүүлэх өдөр. Ажиллах ба оюун ухааны чадвар нэмэгдэнэ. Уулыг ч эргүүлэхээр санагдана. Шинэ ажил эхлэхэд тохиромжтой. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд чиглэгдсэн бүхий л ажлыг эхлүүлэхэд таатай. Хий юманд хүчээ үзээд алдах хэрэггүй өөрийн санаагаа логиктой холбон мөн эрүүл тооцоотойгоор ханд.

Загас (2/19-3/20)

Аливаа юмыг бие даан хийх боломжоо урьдчилан тооцоолж ажиллана. Зарим нэг нь хэт хурц мэдрэмжээ хамгаалахын тулд өөрийнхөө болон ертөнцийн хооронд үл нэвтрэх хөшиг татна. Өнөөдөр од гараг таатай байгаа болохоор хувийн амьдралд тань таатай зүйлс тохион үүнийг ашиглах хэрэгтэй. Таны эрүүл мэнд хэлбэлзэлтэй байдал, дур булаам байдал хамгийн дээд цэгтээ хүрнэ. Хөнгөн шингэн байх нь дурын хүнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ. Тайван анхааралтай бай. Гэхдээ онцгой нөхцөлд цагийг нь олж түргэн хариуг нь өг.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment