Чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гишүүд асуулт асууж байна. Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Зээл авсан гишүүдийг авсан зээлээ буцааж төл, ард түмнээсээ уучлал гуй алдаагаа зас, зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Энэ бол сургамжтай үйл явдал боллоо. Зөвхөн МАН-д ч биш, АН-д ч ирээдүйд төрд ажиллах сэтгэл зүрхтэй залууст ч хамааралтай шүү. Зээлээ төлж, ард түмнээс уучлал гуйгаагүй нэг ч гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа л хэлсэн. Би юунаас ч айхгүй" хэмээн хэллээ. Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг жил гаруйн хугацаанд ажилласан ажлаа тайлагнаж улмаар Монголын ард түмэн, хайрт ээж, ХХААХҮ-ийн яамны, салбарын хамт олноосоо уучлал гуйж байна" гэлээ.
Б.Батзориг: Монголын ард түмэн, хайрт ээжээсээ уучлалт гуйж байна
2018-11-06 12:54:12