8o
Улаанбаатар хот
mobile menu

Үнэ төлбөргүй тэргэнцэр авах хүүхдүүдийг бүртгэж байна

2016-02-23 07:48:00

Oлон Улсын Ротари сан Баруун Австралийн сайн дурын ажилчидтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хөл дээрээ явах боломжгүй хүүхдүүдэд зориулж тэргэнцэр хийсээр эдүгээ хорь гаруй жил болжээ.

Тэд "Хүүхдийг тэргэнцэрт тааруулах биш, тэргэнцрийг хүүхдэд тааруулна" гэсэн уриатай ажилладаг бөгөөд одоогоор Монголд тэргэнцэр шаардлагатай байгаа хүүхдүүдийн тоог гаргахыг зорин ажиллаж байгаа гэнэ. Монгол руу ачуулах, үйлдвэрлэх үйл ажиллагааг клубийн гишүүд хариуцах юм байна. Харин уншигч та хүүхдүүдийн тоог гаргаж өгөх ажилд туслах боломжтой аж. Жич: Тэргэнцэр үнэ төлбөргүй

Хүүхдийн тэргэнцэрийн бүртгэлийг 3 сарын 1-нийг дуустал хүлээж авна. Одоогоор 100 гаруй нэрс бүртгэгдсэн байна.

Бүртгүүлэхдээ дараах мэдээллийг bolormaabol@hotmail.com руу явуулна уу.

1. Овог, нэр

2. Өндөр, жин, нас

3. Өвчний онш

4. Гэрийн хаяг

5. Холбоо барих утас, емэйл

6. Зураг (зөвхөн нэг)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл