8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гамлет” жүжгийг шинэчлэн найруулж, тайзнаа дахин амилуулна

2016-02-23 07:46:00

Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2012 онд Уилльям Шекспирийн зохиол “Гамлет” жүжгийг шинэчлэн найруулж, тайзнаа дахин амилуулсан. Тэгвэл энэ жүжигт О.Дөлгөөн тоглохоор болжээ. Тэрээр театрт жүжигчнээр ороод удаагүй байгаа ч Жульетагийн дүрд чадварлагаар тоглосон билээ. Тэгвэл О.Дөлгөөн өөрийн цахим хуудсандаа доорх зургийг тавьжээ. Ингэхдээ “Театр хэмээх том айлд ороод оноогдсон гурав дахь дүр минь” гэсэн тайлбартайгаар оруулжээ.

Тус  жүжгийг 1979 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Галсанжав олны хүртээл болгож, анхны Гамлетад Ардын Жүжигчин Л.Жамсранжав, Офелияд Ардын жүжигчин Н.Сувд нар тоглож байсан байна. Мөн 2012 онд УДЭТ-ийн жүжигчид болох С.Болд-Эрдэнэ Гамлетэд, СТА Д.Ганцэцэг болон А.Ганчимэг нар Офелиягийн дүрд тоглож байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл