8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй алга болсон иргэнийг танил нь хөнөөж, хээр булсан байжээ

2018-11-01 10:02:50

Сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжилж байсан иргэнийг танил нь хөнөөж, хээр булсан байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт орчин суур “С”/эрэгтэй/ гэгч нь гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болсон гэж 2018.10.22-ны өдөр ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулж байжээ. Ингээд хохирогч “С” нь танил 1990 онд төрсөн “З”/эрэгтэй/ гэгчтэй хамт хөдөө явсан бөгөөд “З” нь хохирогчийн амь насыг хөнөөн хээр булсан байсныг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

“З” гэгч нь өмнө нь хулгайн хэргээр гурван удаа ял шийтгэл эдэлж байжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment