8o
Улаанбаатар хот
mobile menu

​Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2018-11-01 08:20:00

Дуучин Б.Амархүү нь Хүүхдийн зууд байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдсан.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд хавтаст хэргийг шилжүүлжээ. Шүүхээс өнөөдөр 15.00 цагт Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг товложээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Б.Амархүү нь 2018 оны хоёрдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө хүүхдийн зууд байрлах нэгэн рестораны үүдэнд 30 орчим насны залуутай үл ойлголцон зодолджээ. Энэ үед түүнтэй хамт явж байсан Б нь хажуугаас нь цохисон гэх. Харин хохирогч залуу зодуулсны улмаас толгой нь хагарч, биедээ хүнд гэмтэл авсан болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Сэнгээ
"Юнитель"-ээ хэрэглээг далимдуулан мөлжихөө болилдоо. Энэ сарын 1-ээс эхлэн "Гэр интернет" -ийн үйлчилгээнд 1 сард 5000 төгрөг төлж болдог байсан бол үнээ 5 дахин өсөглөө шүү. Болил доо !
2018/11/01 66.181.160.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment