8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэн юу хэлэв: УИХ тарах нь зөв үү

2018-11-01 08:30:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Тодруулбал, энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна. Иймд Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Тэгвэл энэ асуудлаар улс төрчид болон хуульчид ямар байр суурь илэрхийлсэнийг хүргэж байна.

 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Өөрийн найз нөхөд, гэр бүлдээ давуу байдал олговол хорих ялаар шийтгэх хуультай


Эрүүгийн хуулийн 22.1 дээр эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хөрөнгөжих, өөрийн найз нөхөд, гэр бүлдээ давуу байдал олговол хорих ялаар шийтгэх хуультай. Тиймээс энэ УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд, өөрөө тарах шийдвэрийг гаргах саналаа УИХ-ын даргад мэдэгдсэн. Энэ бичиг өгснөөс хойш хугацаа тодорхойгүй. Харин УИХ-ын тухай хуулийн  31 дүгээр УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох гэдэг зүйл бий.Энд гурван шалтгаанаар УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь тарах санал гаргавал тарна, Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөөд тарая гэвэл тараана, Ерөнхий сайдыг 45 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарна. 31.1.2 буюу Ерөнхийлөгчийн саналаар УИХ-ын даргатай зөвшилцөхөөр оруулж байгаа зүйлээр бол 31.3-аар явна. УИХ-ыг тараах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн бол ажлын долоо хоногт эхлээд дараагийн долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр 14 хоног л УИХ-д байгаа гэсэн үг. УИХ-ын даргаас хариу ирсний дараагаас 14 хоног эхэлнэ. УИХ-ын дарга саналаа Ерөнхийлөгчид бичгээр ирүүлнэ. Түүний дараа Ерөнхийлөгч УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай тогтоолын төслөө албан бичгийн хамт хүргүүлнэ. Энэ өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж эхлээд долоо хоногийн дараа хэлэлцэнэ.


УИХ-ын гишүүн Мөнхбат:  УИХ-ыг тараах хэмжээний асуудал биш гэж ихэнхи гишүүд үзэж байна


Ерөнхийлөгчийн ирүүлсэн УИХ-ыг тараах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцлээ. Бүлгийн гишүүд бүгд өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг олон гишүүд асууж шаардлаа. УИХ-ыг тараах хэмжээний асуудал биш гэж ихэнхи гишүүд үзэж байна. ЖДҮ-ийг дэмжих зээл олголт мөн авлигажсан төсөв гэж ярьж байна. Энэ асуудал нь хоёулаа Засгийн газрын гишүүдтэй холбоотой асуудал. Тодорхой яам, сайдын асуудал. Хариуцлага алдсан сайдад хариуцлага тооцуулах тухай ярьсан.


УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ:  Бусад гэм буруугүй гишүүдэд нялцааж болохгүй

-Шүүх хуулийн байгууллага шалгаад гэм буруутай нь тогтоогдсон тухайн гишүүнд хариуцлага тооцох ёстой. Бусад гэм буруугүй гишүүдэд нялцааж болохгүй. Яагаад ийм асуудал ярих болов, үнэхээр ноцтой асуудал байна уу гэдгийг ярих ёстой. Манай нам ч гэсэн бүлэг дотроо энэ асуудлыг хэлэлцэнэ. 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаа

-Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байгаа. УИХ-ын дарга төрийн өндөрлөгүүд1990 он шиг бүгдээрээ огцорвол яасан юм бэ. Ажил явахгүй байна. Монголын иргэдийн төрд итгэх итгэл байхгүй болсон байна. Тийм учраас тарах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. 


УИХ-ын гишүүн Нямбаатар: УИХ тарах ёстой бол Ерөнхийлөгч өөрөө огцрох ёстой


1992 оны үндсэн хуулийн гажиг согогын нэг илрэл энэ. Би хувь хүнтэй холбоотой байр суурийг илэрхийлэхгүй. Улс төрийн тогтворгүй байдал манай улсад ашиггүй. Энэ тогтворгүй байдлын цаана эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Мөн улс оронд эмх замбараагүй байдал үүснэ. Төрийн байдал тогтвортой байвал эерэг нөлөөлүүд ч гарч ирнэ. Ерөнхийлөгчийн гаргаж буй санал үнэхээр улс орны төлөө бол тэгье УИХ таръя, бүгд таръя. Ерөнхийлөгч өөрөө ч үлдэх эрх байхгүй. Өөрөө ч гэсэн огцрох ёстой. Гэхдээ өнөөдөр ганц нэг гишүүнтэй холбоотой асуудал ярьж байхад 76 гишүүнийг огцруулах нь зөв биш ээ.  Хэрвээ тарахаар бол бид ирээдүй хойч болон улс орныхоо төлөө нэг зүйлийг хамтран хийх ёстой. Энэ нь засаглалын хэлбэрээ тодорхой болгож, тоглоомын дүрмыг шинчлэн тогтоох юм. Засаглалын зөв хэлбэрлүү шилжих Үндсэн хуулийн зөвшилцөл, концепциудыг хийснийхээ дараа Их Хурал тарж болно. Зөвшилцөл хийсэн баримт бичгээ боловсруулаад, ард нийтээрээ санал асуулга явуулах бэлтгэл ажлаа хангаад, олон нийтийн саналаар дараагийн засаглалын хэлбэрийг тодорхой болгох хэрэгтэй.  Ингээд дараагийн төрийн байгууллага бүрдэх ёстой. Түүнээс биш  гадаа гарч жагсаад УИХ-ыг тараана гэвэл төлөөллийн ардчиллыг хөндөж буй асуудал. УИХ-ын бүх гишүүдэд хариуцлага ноогдуулж УИХ-ыг тараах талаар ярьж болно. Гэтэл УИХ-ын зарим гишүүдтэй холбогдсон, хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудлаар УИХ-ыг тараана гэвэл энэ нь нийт Монгол Улсын иргэдийн төлөөлөл болж мандат дор сууж буй төлөөлөгчид болон ардчиллыг нэг институц нь шууд үгүйсгэж буй явдал юм. 


Өмгөөлөгч Г.Батбаяр: Төр нийгмийн байгуулалын хувьд бүр мөсөн өөрчлөгдөх нөхцөл бүрдэнэ

 

Хэрвээ УИХ тарвал дараагийн Их хурал тангараг өргөх хүртэл хугацаанд ерөнхийлөгч улс орныг удирдана. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд онц байдал зарлагдаж, Монгол улс ерөнхийлөгчийн бүрэн захиргаанд орно, төр нийгмийн байгуулалын хувьд бүр мөсөн өөрчлөгдөх нөхцөл бүрдэнэ. Хэрвээ УИХ тарвал дараагийн Их хурал тангараг өргөх хүртэл хугацаанд ерөнхийлөгч улс орныг удирдана. Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд онц байдал зарлагдаж, Монгол улс ерөнхийлөгчийн бүрэн захиргаанд орно, төр нийгмийн байгуулалын хувьд бүр мөсөн өөрчлөгдөх нөхцөл бүрдэнэ. 


Хуульч Д.Оросоо:Энэ төрлийн хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүндрүүлж авч үздэг


Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад энэ төрлийн гэмт хэргийг маш тодорхой зааж  өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн 22.1-д эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглах гэмт хэргийг зааж өгсөн байдаг. Алтан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол үүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа  урвуулж ашиглах гэж үзнэ гээд заагаад өгчихсөн. Энэ төрлийн хэргийг улстөрд нөлөө бүхий этгээд үйлдэх юм бол хүндрүүлж авч үздэг. Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь УИХ, Засгийн газрын гишүүнд хамаарна. Ийм  албан тушаалтан энэ төрлийн хэргийг үйлдсэн нь тогтоогдвол нийтийн  албанд томилогдох эрхийг нь 5-8 жил хүртэлх хугацаагаар хасч, торгодог. Мөн 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх үндэслэл болж өгдөг.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол хүн
Тарсан тань дээр дээ.
2018/11/05 64.119.17.73
---№
ИХ тарсан дээр
2018/11/05 202.9.40.63
556677
МОНГОЛ БАНК ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ГЭХ МЭТ БАЙГУУЛЛАГУУДАД АЖИЛЛАЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙГ ХЭРХЭН АЖИЛ АЛБАНД ТОМИЛОГДСОН ТУХАЙ МӨН ЦЭВЭР АГААР ЗЭРЭГ САНД ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ОРЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2018/11/02 64.119.18.207
UIH TAR!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Huching-n heregt Hentiin nohor holbodgloo. BOOV MURAT, odoo gem heregt holbogood bga ene olon UIH -n gishuud!!!!!!!!!!!!!!!!!!!! UIH TARAH YOSTOI!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2018/11/01 202.179.31.5
зочин
Улс төрчдийн гэм буруутай үйлдлийг манай хууль шүүхийн байгууллагууд тогтоож ял өгч чаддаггүй болохоор эд нэр ийнхүү том дуугардаг болсон нь үнэн, СОЛОНГОС шиг байцгаая аа, даанч үүнийг бид үзэхгүй
2018/11/01 202.72.245.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment