8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Д.Пүрэвдаваа хууль зөрчсөн

2016-02-22 14:10:00

“Жирэмсэн эмэгтэйг зодсон” гэх нэрээрээ танигдаад буй БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой бас нэг баримт задарлаа. Тодруулбал, 2013 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Д.Пүрэвдавааг АТГ-д шалгуулж, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг нь нотлуулж байжээ. Авлигатай тэмцэх газраас Э.Бат-Үүлд хүргүүлсэн албан тоотод “Д.Пүрэвдаваагийн ажил эрхлэлтийн байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 26.5.2-т “төрийн албанд 3-аас доошгүй жил ажил ажилласан” гэж заасан шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Neg muu zasag dargiin ajil hiij bgaa hunii unen muniig olood buruutai uguig n togtoochij chadahgui yum bol ene olon huulchid shuuh ene ter baihiin hereg bna uu?
2016/02/22 103.17.108.42
АТГ ажлаа хийлдээ үнэхээр Д.Пүрэвдаваа үнэхээр үхэн татан шударга ажиллаж чадаж байна уу гэдгийг хүн зодож танхайрсан эмэгтэй хүнийг доромжилж,өөрийнхөө хүрээллийг мэдлэг боловсролгүй хүмүүсээр хүрээлүүлж,улсын ажлыг төрлийн, найз нөхдийн алба болголоо шү
2016/02/22 103.17.108.42