8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн хүсэлтийг хянан хэлэлцэнэ

2018-10-30 17:50:00

Ирэх сарын 07-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Улсын дээд шүүх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохыг  хүссэн байна.

Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж  заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment