Монголын сүмоч Таканоива А.Баасандорж ёкозүно Харүмафүжи Д.Бямбадоржоос 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилж, шүүхэд байсан билээ. Тэгвэл Таканоива А.Баасандорж Харүмафүжигээс хохирлын мөнгө нэхэмжилсэн шийдвэрээсээ татгалзжээ. Тэрбээрн Монголд байгаа гэр бүлийнх нь багагүй доромжлол амсч байгаа тул ийм шийдвэр гаргахад хүрсэн гэжээ.