8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-10-30 09:57:36

Хонь 

Хувирамтгай өдөр. Эрсдэлтэй алхам таныг нэг мөсөн унагаж ч мэдэх юм. Санхүү мөнгөний тал дээр зөрчилдөөн үүснэ. Хурцадмал асуудал жигдрэх хэдий ч ингээд орхичихож хэрэггүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Зарим нэг хамаатнуудын дунд таагүй харилцаа бий хэдий ч гэр бүлээрээ цөм цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Өөрийн өдийг хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлсээ тодруулж авч болох юм. Өөрийн хүсэл зорилгоо гаргахад тохиромжтой үе байна. 

Мэлхий 

Урам өгөх өдөр. Авъяастай та нарын хувьд үзэл бодол нэгтэй хүмүүсийн сонирхол хүсэл эрмэлзэл нь таныг өдөөж өгнө. Өөрийн ур чадварыг харуулсны дараа таны танил нэгний хэлэх ухаалаг үгсийг анхааралтай сонс. Зорилгодоо амжилттай хүрэхэд тань урагш чиглүүлж өгөх зөвлөгөөг анхааралдаа ав. Одоо та хэцүү асуудлын талаар ч гэсэн тайван ярих боломжтой боллоо. Гоонь мэлхийнхэн гэрийнхээ ойр хавиас хайрын хосоо олно. 

Үхэр 

Уйтгартай өдөр. Бүтэлгүй хайр дурлалыг та эрхэлсэн ажлаасаа гүн гүнзгий таашаал авснаар даван туулна. Амгалан тайван байдал тэсвэр тэвчээр ухаалаг буулт энэ хүнд хэцүү үеийг даван туулахад туслана. Мөн таны санхүүгийн байдал зайлшгүй зарлагаас болж муудах бололтой. Тэвчээртэй хүслээ түргэн бүтээх гэсэн санал нь таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Тиймээс аливаад сайн бодож тунгаасны эцэст шийдвэрээ гарга. 

Дэлгэрэнгүй » 

Хамтатгах 

Удирдах авьяасаа бусдад харуулах боловч зан байдлаа хянах хэрэгтэй. Аливаад бодитой хандаж чадвал та сайн байна. Гэр бүлийн амьдрал болоод ажил төрлөө тэнцвэржүүлэхийг хичээнэ. Гэхдээ хань нөхрөө жаргалтай байлгаж чадвал бусдын учир яваандаа олдоно. Ажил тань хичнээн давчуу, чухал байсан ч үргэлж холбоотой байж, халамжилж байгаагаа мэдэгд. Хэдий энэ нь өчүүхэн зүйл юм шиг санагдах боловч чухал юм. Оройны уулзалтуудаа цуцалж түүний оронд хайрттайгаа цагийг өнгөрүүл. 

Арслан 

 Эрэлт хэрэгцээтэй өдөр. Энэ өдөр хэдий урт хугацаанд үргэлжилсэн асуудал байсан ч хэт их чухалчилж болохгүй. Ихэнх арслангууд энэ үед бардам, биеэ тоосон зан гаргах бололтой. Та магадгүй өөрийгөө энэ ажилд тохирох цорын ганц хүн хэмээн бодож болох юм. Гэвч та бусдын авъяас чадварыг хараад гайхах болно. Эргэн тойрон дахь хүмүүстээ хийж чадах ажлыг нь хийх боломж олго. Олон нийтийн арга хэмжээнд оролц. Ялангуяа та албан хэрэгцээтэй байх болно. Танд асар их тэсвэр тэвчээр байгаа учраас энэ чанараа ашиглан илүү их зүйлийг хийж бүтээ. 

Матар 

Хүч зарцуулсан өдөр. Ертөнцийг үзэх үзэл нь бусдаас тэс өөр хэн нэгэнтэй учир ч магадгүй. Матрын ордныхон бүгд төрөлхийн тэвчээр туршлагатай боловч нийгмийн гарал улс төр шашин соёлоороо өөр өөр байдаг. Тэд орчлон ертөнцийн талаар бусдаас илүү сайн мэддэг ч байнга үүнийгээ нэмэгдүүлэхийг хүсдэг. Ажлын санал авах албан тушаал ахих гайхалтай боломж олдож маш их таашаал авна. Өөрийн замд учирсан саадаа бэрхшээлээсээ няцалгүй өөрийнхөөрөө яв. Өнгөрсөн үйл явдалд харамсаж уйтгар гунигт битгий ор. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв. Өөрийн хийсэн муу үйлээ цайруул. 

Хилэнц 

Шүүмжлэлтэй өдөр. Гэр бүлийн харьцаа дордож болзошгүй. Илүү юманд санаагаа зовоох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Зөвхөн өөрийгөө бодож өөрийн хүч чадал боломж бололцоонд эрдэх хэрэггүй. Тэд чинь хязгаарлагдмал зүйл. Амьдралдаа дүн шинжилгээ хийж хэрүүл маргаан юунаас болж гарч ирснийг ол. 

Нум 

Тайван биш өдөр. Хэрвээ өчигдөр завгүй байсан гэж бодож байгаа бол дахин бодож үз. Учир нь өнөөдөр ч түүнээс илүү байж мэднэ. Энэ өдөр хийх ажлаа урьдчилан төлөвлөснөөр ажил уулзалтуудаа дарааллын дагуу болгож чадна. Ажил хийдэг ээжүүд өвчтэй хүүхэд итгэл хүлээхээргүй асрагчтайгаа нэгэн зэрэг ажлынхаа хажуугаар учраа олохыг хичээнэ. Өөрийгөө бодож найдвартай найзаасаа тусламж гуй. 

Жинлүүр 

Идэвхтэй өдөр. Хайр сэтгэлийн охин тэнгэр венус, дур хүслийн бурхан марс диваажинд хамт байгаа тул хайр сэтгэлийн асуудал тодорхой бус байна. Хайртынхаа хэрэгцээ шаардлагад өөрийнхийгөө тэнцвэржүүлэх арга олох ч тийм гэхийн аргагүй. Бас алтан дундаж болохыг олж мэднэ. Эрч хүчээ одоо алдаж байж магадгүй тул өөртөө цаг гаргах хэрэгтэй. Бясалгалын хичээлд сууж эхэл. Өөрийгөө хайрла. Энэ нь бусдад өгөх хайрыг тань нэмэгдүүлнэ. 

Охин 

Амжилттай өдөр. Өнөөдөр таны хувьд ямар ч онцгой үйл явдал болоогүй байсан ч та амьдралын том зорилтуудаа биелүүлэх явцдаа том ахиц гаргана. Та олон нийтийн өмнө ярих илтгэх эсвэл шагнал хүлээн авах болсноор хэлэх үгээ бэлдэх шаардлага гарч магадгүй. Хэлэх гэсэн зүйлээ л хэл сэдвээсээ бүү хазай. Та хамтран ажиллагчтайгаа ашигтай гэрээ хэлэлцээр болон албан тушаалын төлөө өрсөлдөж болзошгүй. Энэ нь хэдийгээр танд айдас төрүүлж байж болох ч танд энэ сорилт урам зориг төрүүлэх болно. 

Хумх 

Сайхан өдөр. Өөртөө итгэлтэй , өөрийгөө үнэлэх байдал нь таныг бусдыг хүндэтгэхэд нөлөөлнө. Ганц бие хумхынхан романтик адал явдалуудаар дүүрэн өдөртэй золгох болно. Бат бөх хайрын холбоо таныг улам залуужуулж таны амьдарлын хэв маяг, анд нөхөдийн харилцааг өөрчлөх болно. 

Загас 

Төвөгтэй өдөр. Нэгэн зэрэг хэтэрхий олон юмыг зэрэг амжуулахыг оролдох тусам сэтгэл санаагаар байнга тавгүйтнэ. Хэрвээ хувиараа бизнес эрхэлдэг бол өр зээлдэгчдээс мөнгөө авахын тулд нэлээн хүчин чармайлт гаргах бөгөөд сар тутмын төлбөрөө хэрхэн зохицуулах зэрэгт санаагаа зовооно. Тиймээс хугацаанд нь төлдөггүй тэдгээр хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү ай. Залуу хосууд ирээдүйн талаар бодож эхлэх буюу хосууд сонирхлоо шинээр сэргээхэд төгс орчин бүрдэнэ. Оройг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа хүүхэдтэй хосууд өвөө эмээгээс нь тусламж гуй.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment