8o
Улаанбаатар хот
mobile menu

 Би зээл авснаа нуухгүй VS 950 сая төгрөгний зээлийг нэг өдрийн дотор буцааж төлнө

2018-10-29 12:26:00

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл хүртсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн  Г.Солтан, Засгийн газрын сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн  Н.Учрал, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нарын  100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм. Энэ онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь зээл олгосон байна. Харин үүний 122 ААН нь УИХ болон ЗГ-ын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан талаар  сөрөг хүчнийхэн мэдэгдсэн.Хүү багатай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээлээс хумсалсан төрийн өндөр албан тушаалтанууд ямар байр илэрхийлсэнийг ХЭН ЮУ ХЭЛЭВ булангаараа хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа авсан тэрбумын зээлийг нэг өдрийн дотор төлнө хэмээн томров 

УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын Хүннү компани ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь баримтаар дэлгэгдсэн. Тэрбээр энэ мэдээлэл цацагдаж эхлэхэд цахим хуудсаараа дамжуулан аавынхаа авсан 950 сая төгрөгний зээлийг хугацаанаасаа өмнө буюу өнөөдрийн дотор төлнө хэмээн хэллээ. Тодруулбал,  "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно" гэлээ.

 ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: Сонгон шалгаруулалтын үед миний нэр дээр тус компанийн хувьцаа байгаагүй

"Тээвэр ачлал" ХХК Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах үед миний болон миний эхнэрийн нэр дээр тус компанийн нэг ширхэг ч хувьцаа байгаагүй. Би үүсгэн байгуулагч нь биш. Социализмын үед байгуулагдсан байсан тус компанийг сүүлд хувьчилсан. Хэн авсныг нь би мэдэхгүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Монгол Улсын иргэн хэн ч зээл авах эрхтэй. Хамгийн гол нь шалгуураа давах журамтай. Төсөл сонгон шалгаруулах комисс хуралдаж тухайн төсөл шалгуур давсан эсэх болон зээл олгох эсэхийг шийддэг. Түүнээс биш сайд би үүнд оролцох эрхгүй. Төсөл бичсэн хэн болгон даваад байдаггүй өндөр шалгууртай. Тус шалгуурыг даваад барьцаагаа төлөөд гэрээгээ хийсэн хэнд ч зээл олгодог. Харин авсан зээлээ зориулалтын дагуу ашиглах ёстой. Зээл олгохдоо төслийг сонгон шалгаруулдаг болохоос ямар гишүүний, хэн гэдэг хүний компани болохыг мэддэггүй. Сонгон шалгаруулалтын үед миний нэр дээр тус компанийн хувьцаа байгаагүй. Өмнө нь бол байсан. 2016 оноос хойш хувьцаагүй болсон" хэмээн сэтгүүлчдэд хариулжээ.

УИХ-ын Г.Солтан: Би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй

2010 он хүртэл “Монгол шаазан” ХХК-д удирдах ажил хийж байсан манай найз Ерөнхий сайдын зөвлөх болсон. Түүнээс хойш аж ахуйн ажлаас хөндийрсөн. “Монгол шаазан” компанийг өөр хүмүүс удирдаад явж байгаа. Миний хувьд ч гэсэн 2010 оноос хойш найман жилийн хугацаанд  ажиллаагүй. 2010-2012 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдраад, улс төрийн ажил хийсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Тиймээс би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би зээл авснаа нуухгүй

 Би хувьцаа эзэмшдэг. Зээлээ графикийн дагуу төлж байгаа. Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд, үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор талх, гурил үйлдвэрлэж байгаа. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй зээл авсан юм билээ. Би зээл авсныг сүүлд мэдсэн.

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR MAXWELL..CH
Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмы : +33751490980
2019/12/04 197.211.58.15
Zochin
Za haraya
2018/10/29 103.26.195.202
zochin
Abahk jurmaar ni l absan bol ter teleblesen ajlaa l hkiisen bol buctaagaad telekh ni buruu yu baikh be
2018/10/29 64.119.21.87
MAXH
Учралын томроод байгаа буцааж төлсөн зээлийг одоо хэнд дахин хуваарилах вэ?
2018/10/29 103.229.123.69
зочин
Зээл авсан бусад гишүүд нь Учрал шиг л байл даа
2018/10/29 202.72.245.122
You
1 odor toloh mongiig yah gej avdag bn heregtei humuusdee ochson bol olon hunii amidral odoo arai deer bsan bha
2018/10/29 150.129.142.69
Иргэн
Албан тушаалаа ашиглан жирийн иргэд авах ёстой зээлийг авсныхаа хариуд энэ луйварчид огцрох ёстой бус уу
2018/10/29 203.217.139.225
зочин
авдаг журмаар авах ёстой тэдний хэн байх огт хамаагүй
2018/10/29 202.179.25.206
  • Recent
  • Most Read
  • Most Comment