8o
Улаанбаатар хот
mobile menu

Тоглоомын талбайгаас алга болсон хүүг эрэн хайж байна

2018-10-29 11:04:35

Аравдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт тус аймгийн Халиун сумын харъяат иргэн Б-гийн хүү А /6 настай, эрэгтэй/ тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага Онцгой байдлын газарт аравдугаар сарын 28-ны өдрийн 05:58 цагт иржээ.

Тус дуудлагыг хүлээн авч Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар болон Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 41 алба хаагч, Цагдаагийн газрын 44 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 117 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр тус аймгийн төв болон “Олон нуурын тал”, “Шаврын гол”, “Зайврын мод”, “Дөтийн даваа” гэдэг газруудаар 70 км-т, “Тайшир”, “Дэлгэр”, “Жаргалан” сумын чиглэлд нийт 150 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр /2018.10.29/ 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment