8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Учрал: Аавын эзэмшлийн "Хүннү" ХХК ЖДҮХС-аас авсан зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төлнө

2018-10-29 10:25:00

УИХ-ын нэр бүхий гишүүд болон түүний хамааралтай компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан талаар мэдээлэл цацагдаж нэлээд шүүмжлэл хүртсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан, Засгийн газрын сайд Б.Батзориг, гишүүн Н.Учрал, А.Сүхбат, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхийлөгчийн төрсөн дүү Х.Баттуул нар өөрсдийн 100 хувь эзэмшдэг компаниуддаа төсвөөс санхүүжиж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас (ЖДҮХС) зээл авсан нь ил болоод байгаа юм. Энэ гишүүд дунд Н.Учрал багтаж буй бөгөөд түүний аав Н.Ням-Осорын Хүннү компани ЖДҮ-ийн сангаас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь баримтаар дэлгэгдсэн. Тэгвэл Хүннү ХХК энэ зээлээ хугацаанаас нь өмнө төлөхөөр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр "Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье. 

1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирсэнийг монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани. 

Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.

Би УИХ-ын гишүүн болсоноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа" хэмээн бичжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зэлэм
Төсөл биш мөнгө хүүлэх буюу ломбард ажиллуулж байжээ дээ, тийм биш бол төлөх боломж харагдахгүй байна. Үнэн үү
2018/11/01 88.250.154.24
хамтдаа
ядаж л ичиж сурмаар юм хулгайчид
2018/10/31 202.179.31.112
Buzaral
Xutsna biz
2018/10/30 202.21.106.127
Иргэн
Албан тушаалаа урвуулан ашигласан байна. Нөлөөлсөн байна. Мэдээлэлд ойр байсан байна. Олон зуун ХХК иуд энэ зээлийг хүсч байгаа. Та нар ингэж бүх юмнаас монжиж болохгүй. Сургамж болтол нь шийтгэ
2018/10/30 202.131.230.50
Zochin
Zygeer l duugyi bsan n' ner hyndtei bsan um da hyykhdee. Busadtaigaa l adilhan ichih bulchirhaigyi aman deeree saihan um yaridag, achir deeree zygeer l ah nartaigaa adilhan khulgaich bsan yum bna.
2018/10/30 202.179.30.194
Иргэн
Дунд, бага орлоготой иргэд авч амьдралаа дээшлүүлэх ёстой зээлийг ТӨРД байгаа баян хулгайчууд авч ард түмнийг улам гуриатуулж байна даа. Ийм юмнуудыг тэвчээд байх уу? Ард түмээн
2018/10/30 203.217.139.225
Иргэн
Ичиж үхдэггүй юм байхдаа лаларууд
2018/10/30 203.217.139.225
Az
TORUIN CANGIIN ZEELEER CURCAN GARUUDIIG INGEX YUM BOL BVGD TOLNO DOO
2018/10/30 202.126.89.247
Xa xa
Omno tolloo geed xariutclagaas multraxgvi ALBAN TUSHAALTAI ni yarina GEXEER boldog l yum bna
2018/10/30 202.126.89.247
Tarav
Busdiig uuruusuu door uhaantai gej bodoo yu daa.ee halag.....
2018/10/29 107.72.162.128
Зочин
Төлөх ёстой. Төлсөн ч гэлээ чамд хариуцлага тооцогдох учиртай. Төлчихлөө гээд хариуцлагаас мултрахгүй.
2018/10/29 73.231.128.120
амка
Энэ естой тэнэг пизда байга ш днэ
2018/10/29 66.181.161.63
boy
hehe aragagui l joohon huuhed shuu
2018/10/29 43.242.242.6
С.Ганбаатар
Мал аа УИХ-ын гишүүний өндөр эрх мэдлээ ашиглан зээл авсан байна гээд байгаа болохоос хугацаанаас нь өмнө эргүүлж төлөх асуудал түй ч хамаагүй шүү
2018/10/29 202.179.26.61
  • Recent
  • Most Read
  • Most Comment