8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын иргэд Хөвсгөл аймагт сураггүй алга болжээ

2018-10-29 10:18:00

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар энэ сарын 18-нд ууланд 3 хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болжээ.
 
Энэ тухай дуудлагыг 10.25-ны өдрийн 01:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 6 алба хаагч, Тагнуулын газрын 1 алба хаагч, Цагдаагийн газрын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, ар гэрийнх нь 2 хүн, нийт 36 хүн, 5 автомашин, 5 морь 3 бүлэгт хуваагдаж, өчигдөр 1 дүгээр бүлэг Алаг-Эрдэнэ сумын сумын 6 дугаар багийн “Ар голын-Эх” гэдэг газраас Байцын хад гэдэг газар хүртэл 60 км-т, 2 дугаар бүлэг Нуурт хөндий гэдэг газар хүртэл 40-км-т, 3 дугаар бүлэг Рэнчинлхүмбэ сумын Ёлт багийн Шимийн-Агь гэдэг газар хүртэл 40 км-т тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүн хүрээгүй тул 20.30 цагт түр зогсоожээ.

Харин өнөөдрөөс эхэлж 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 10.29-ний өдрийн 07:30 цагт Хатгал тосгоны чиглэлд хөдөлгөөн эхлүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment