МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлтийг өнгөрөгч долоо хоногт гаргасан. Тэгвэл АТГ-ын өгсөн мэдээллээр Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтх ийж Засгийн газарт хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан” гэж мэдээлсэн юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-аас дүгнэлт хийснээр Шадар сайдад томилох талаар яригдаж байсан асуудлууд үгүй болж байгаа аж.
АТГ: Н.Энхбаяр 2017 он хүртэл төрийн албанд орох эрхгүй
2016-02-22 12:01:00