8o
Улаанбаатар хот
mobile menu

Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсчээ

2018-10-27 22:04:00

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнийг таалал төгссөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах болсон. Тэгвэл өнөөдөр Боловсрол суваг телевизийн цахим хуудаснаа энэ талаар албан ёсоор эмгэнэл илэрийлжээ. Уг эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичсэн байна.Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Талийгаач Хан-Уул дүүрэгт байрлах эгчийнхээ байрны 11 давхараас унаж нас барсан байдалтай олдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
цнд
ээж аав элгэн садан эх нутагтаа эргэн төрөөрөй ум сн амгалан оршиг
2018/10/28 66.181.160.70