8o
Улаанбаатар хот
mobile menu

Монтел орчмыг цэгцлэхээр болжээ

2018-10-27 14:20:00

Нийслэлийн газрын албанаас явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд барьсан зөвшөөрөлгүй барилгуудыг чөлөөлөх, албадан буулгах ажлыг хийж байгаа.

Энэ удаад бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн хойд тал буюу Монтел орчмын барилгыг цэгцлэхээр болж, Монголын цахилгаан холбоо ХК-д мэдэгдэл хүргүүлжээ.

Мэдэгдэлд:

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж, “Монголын цахилгаан Холбоо” ХК-ний барилгын зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийг буулгаж нийтийн эзэмшлийн гудамж талбай явган зам гаргах талаар хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлж байгааг дурдаад зөрчлөө арилгаж, газраа чөлөөлөөгүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авахыг дурдсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл