8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2018-10-26 17:19:32

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 

Ингэхдээ, тус аймгийн Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр сумдуудад ажиллаж дээрх байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзсэн  байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмал, уул уурхайн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг тул хууль бусаар ашигт малтмал олборлох, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, түүнчлэн бичил уурхайгаар ашигт малтмал олборох үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэх, Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, ялангуяа Ерөө, Хүдэр сумдын бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулан ажиллаж байгаа нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах талаар анхаарууллаа.

Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд Дархан-Уул  аймаг, Дархан аймгийн Шарын гол сум, мөн аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагад  ажиллана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл