8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын гишүүүд ЖДҮХС-аас зээл авсан нь илэрч, Х.Цагаанбаатарыг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР гаргасан байна

2018-10-26 18:40:00

Ажлын өдрүүд ийнхүү дуусаж, хайртай дотны хүмүүстэйгээ цагийн хөгжилтэй өнгөрөөх амралтын өдрүүд айлчлан ирж байна.  Та энэ өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөж байна. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол амралтын өдрийг сонирхолтой өнгөрөөх таван аргыг сонирхуулж байна. 

1. Хосуудын хувьд хамгийн чухал зүйлийн нэг бол яалт ч үгүй гэрэл зураг. Та хоёрт мэргэжлийн студид даруулсан уран сайхны гэрэл зураг байдаггүй бол заавал үүнийг хийгээрэй. Хамаг бүхэн шороо мэт арилж, гэрэл зураг л түүх болон үлдэнэ. 

2. Өглөө эртлэн босоод явган аялал хийх. Эрүүл мэндэд, мөн та хоёрт дотно яриа өрнүүлэхэд хамгийн тохиромжтой цаг болох юм. 

3. Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх хэдий сайхан ч гэсэн амралтын аль нэг өдрийг сонгон, өвөрмөц хоолтой рестораныг сонгоорой. 

4. Хөгжилтэй тоглоомууд
Та 2 гэртээ видео тоглоомтой бол өдөржингөө тоглож нэг өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй. Олон тоглоомтой бол янзтай.

5. Хамтдаа хоол хийх. Цоо шинэ хоолны жорыг хамтдаа туршиж үзээрэй. Ялангуяа оройн хоолыг хийвэл илүү гайхалтай байх болно. 

Ингээд бидний бяцхан зөвлөгөөг туршиж амралтын өдрийг гэр бүлээрэй ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. 

Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тоймоо хүргэж байна. Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

АН-ын бүлгээс ЖДҮХС-аас зээл авсан байж болзошгүй гишүүдийг зарлалаа

ЖДҮС-аас зээл авсан УИХ-ын гишүүд, албан тушаалтнуудын асуудлыг шийдвэрлэхийг УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас шаардлаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  мэдээллийн эхэнд:

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг, 
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.

Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ч байна. Тиймээс АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж дээрх албан тушаалтнуудын энэхүү үйлдлийг шалган шийдвэрлүүлэхийг хүсч байна" гэсэн юм. 

М.Билэгт: Яаман дээр нэг хэсэгхэн хүмүүс төсөл бичээд зээл аваад сурчихсан байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Ганбаатар гишүүний санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "ЖДҮ-ийг дэмжих сан хөдөө орон нутагт хүртдэггүй. Яаман дээр нэг хэсэгхэн хүмүүс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг  төсөл бичээд аваад сурчихсан байдаг. Тиймээс бид өнөөдөр нийслэлийн төвлөрлийг бууруулъя, иргэдээ ажилтай болгоё гэж ярьж байгаа. Монгол Улс хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай. Тиймээс хөдөө орон нутагт ЖДҮ-ийн зээлийг хуваарилах эрхийг нь олгож өгөөрэй, хуулиараа" хэмээн хэллээ. 

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын компани ЖДҮХС-аас зээл авчээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) -гаас нэр бүхий улс төрчид болон түүний гэр бүлийн гишүүдийн компани зээл авсан нь ил болоод байгаа. Тодруулбал, 

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг, 
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.

Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ил болоод байгаа. Тэгвэл энэ жагсаалт төрийн өндөр албан тушаал хашиж байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаар үргэлжилж байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын 2017 оны ХОМ-ээ мэдүүлсэн  “Гранд степп” компани ЖДҮХС-аас зээл авсан ААН-ын жагсаалтад орсон байна. Тухайн үеийн ХОМ-оос харахад  Б.Хурц нь “Гранд степп” компанийн 30, 100%-ийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна. 

Х.Цагаанбаатар: Миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР гаргасан байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэр гаргасан байна. Тус шийдвэртэй холбогдуулан тэрбээр  тайлбар хийсэн байна.  Ямартай ч 2020 оны олимпын наадамд тамирчдаа амжилттай оролцохыг аминчлан захисан тэрээр энэхүү үйл явдлын цахим хуудаснаа ийн бичсэн байна.  

Х.Цагаанбаатар миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас ХАСАХ ШИЙДВЭР...гарсан байна. 
Ойлгосонгүй бас итгэсэнгүй. 
Надад гавьяа шагнал хэрэггүй ш дээ. 
Бодит байдал 
Одоогоос гурван жилийн өмнө буюу
2015 оны есдүгээр сарын 25-ний өдөр 
Жүдо бөхийн холбооны өрөөнд нарийн бичгийн дарга М. Бөхбат, ахлах дасгалжуулагч О.Балжинням багш хоёр бэлтгэлийн өмнө намайг дуудаж, 
“Чи Монголын жүдод хэрэгтэй байна, барилдангаа багшилсан нь дээр” гэж санал тавьсан юм. Энэ талаар бодож үзээд 
“Ямар ч байсан багшилъя. 
Багш, дасгалжуулагч болоход биеэ бэлтгэе. Судлая. Харин наана нь 1-2 тэмцээнд оролцъё. 
Спортын замналаа ялагдлаар дуусгахыг хүсэхгүй байна” гэдгээ хэлсэн. 
Тэр хоёр ч зөвшөөрсөн. Гэтэл бэлтгэл дээрээ орж иртэл хэвлэлийнхэн ирчихсэн байв. Нарийн бичиг М.Бөхбат орж ирснээ тамирчдыг жагсааж, “Манай Х.Цагаанбаатар өнөөдрөөс багшийн эгнээнд шилжиж байна. ЗОДОГ ТАЙЛЖ байгаа” гэж шууд зарласан. Би тухайн үед маш их гайхаж, сэтгүүлчдийн асуултад “Чаддаг зүйлээсээ тамирчдадаа, дүү нартаа зааж өгнө” гэж хэлсэн байдаг. 
Ер бол намайг иймэрхүү байдлаар жүдо бөхөөс дэвшүүлэн зайлуулсан. 
Мэдээж намайг тамирчны хувиар дахиж нэг ч тэмцээнд явуулаагүй. Оролцохоор төлөвлөж байсан сүүлийн хоёр тэмцээн, дэлхийн дэвжээн дээр зодог тайлах хүсэл минь талаар болсон. Хэдийгээр энэ бодол маань биелээгүй ч амласан ёсоор би багш, дасгалжуулагчийн үүргээ биелүүлж эхлээд байсан. Гэтэл орон тоо байхгүй гэсэн шалтгаанаар тамирчны цалинтайгаа бүтэн жил ажиллалаа. 2016 он дуусах үед шигшээ баг бүрдүүлэх гэж нэлээн юм болж байж журам гаргасныг санаж байгаа байх. Шинэчилсэн тэр журман дээрээ шигшээ баг дээр спорт холбоод өөрсдөө сонгон шалгаруулалт зарлаж, багш нараа сонгоно гэсэн заалт оруулсан байсан. 
Багш, дасгалжуулагчдыг сонгон шалгаруулахдаа
1.Дасгалжуулагчийн онол 
2. Компьютерын энгийн хэрэглээний программ дээр ажиллах чадвар 
3. Анагаах ухааны мэдлэг 
4. Хэлний мэдлэг зэргийг харгалзана гэж заасан байдаг юм. Ийм 4 шалгуур үзүүлтээр шалгалт авсан. Би оролцсон. Жүдо бөхийн тухайд 8 багш өрсөлдсөний тавыг нь шигшээ багт авна гэж байсан юм. Шалгалтыг Үндэсний биеийн тамирын Дээд сургууль дээр авч, дүнг танилцуулахад миний бие оноогоор гуравт жагссан байлаа. 
1. О.Балжинням 
2. Х.Эрдэнэ-Од
3. Х.Цагаанбаатар 
4. н.Эрдэнэбат 
5. Д.Баттулга 
6. Г.Дашдаваа 
7. Ш.Цэвэлмаа 
8. Ц.Шийрэв 
Гэтэл холбооны Хяналтын зөвлөлийн дүрэмд нийцүүлж, оноо өгнө гэснээр Хяналтын зөвлөл дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтад нөлөөлж эхэлсэн. Монголын жүдо бөхийн Хяналтын зөвлөлд Б. Пагва, М. Бөхбат, Ж.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Ш.Баясгалан, н.Билэгт ( үндэсний шигшээ баг ) нарын хүмүүс багтсан. 
Тэдний тайлбарласнаар дээрх шалгалт дасгалжуулагчийг сонгох гол үзүүлт болохгүй, сонгох шалтгааны 20 хувийг эзлэх болсон. 
Өөрөөр хэлбэл, шигшээ багийн Ахлах дасгалжуулагч нь 
-Өндөр зэрэглэлийн тамирчинтай сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байна 
-Хууль эрх зүйн мэдлэгтэй байна 
-Ёс суртахуун, хүний эрхийг хүндэлдэг байна гэхчлэн шалгуур үзүүлэлт тавьж, тус бүрт нь 0-20 оноо өгөх байдлаар үнэлэн, намайг сонгон шалгаруулалтаас үндсэндээ хассан.
Жич: Сүүлийн 3 жил өндөр зэрэглэлийн тамирчинтай ажилласан байх гэсэн үзүүлэлт үнэндээ шалтаг
Тамирчид бид насаараа өндөр зэрэглэлд бэлтгэлээ хийж, өндөр зэрэглэлийн тамирчинтай ажиллаж өрсөлдөж ирсэн шүү дээ. 
Тэгээд ч би ямар ахлах дасгалжуулагч болно гэсэн биш дээ. Туслах дасгалжуулагчаар ажиллахыг хүссэн. 
Тэд зөвшөөрөөгүй. 
Надад тухайн үед багш дасгалжуулагч болоход нас хэрэгтэй юм байна даа гэсэн бодол төрсөн. Гэтэл яагаад Жудо өндөр хөгжсөн орон сайн тамирчдаа татамигаас буунгуут шууд багш болгоод байна. 
Яагаад гэвэл тэд, Дасгалжуулалтын онолын нэг чухал хичээл болох загварчилсан хичээлийг биеэр бодитоор үзүүлдэгт оршдог.
( Үүнд мэх техник барьц барилдааны арга барил цагийн хуваарилалт ) зэрэг багтана. 
Яг тэр үед БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Гавьяат дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох нар “Х.Цагаанбаатар аа,
чи Монголын жүдо бөхөд хэрэгтэй. Залуучуудаа сургамаар байна. 
Тамирчны халуун дээрээ байгаа чадвар, туршлагаа шигшээ багт зориулах хэрэгтэй” гэж зөвлөсөн. 
Нэгэнт жүдогийн хаалгыг чимээгүй хаах, залуучуудаа шууд орхиж явах хүсэл, бодол надад байгаагүй болохоор жүдо бөхийн Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах саналыг би хүлээж авсан. Тэд надад итгэж, залуучуудын шигшээ багийн багш болгосон.
Залуучуудын шигшээ багт 
1. Л. Сосорбарам 52кг
2. Л. Энхрийлэн 57 кг
3. Б. Ганхайч 63 кг 
4. Э. Гандиймаа +78 кг 
5. Ж. Амарболд 60 кг 
6. Ц. Цогтбаатар 73 кг 
7. Б. Амартүвшин 60 кг 
8. С. Баяртүвшин 73 кг эдгээр тамирчид багтсан болно. Тэд 360 000 төгрөгийн цалинтайгаар, миний бие 480 000 цалинтайгаар залуучуудын шигшээ баг бүрдсэн. 
Тэдгээр тамирчид шигшээ баг дээр мэдээж хамтдаа л бэлтгэлээ хийсэн. Миний бие тодорхой хэмжээгээр тэд нартайгаа ажилласан. 
Харин гэтэл 
Энэ үеэр намайг Жүдо бөхийн холбоо “Урилгагүй зочин” гэж харж эхэлсэн бололтой. Спортоо, хамт олноо, жүдо бөхийн нэр хүндээ хамгаалж хайрлах үүднээс би олон зүйл дээр дуугүй өнгөрч ирсэн. Тэвчиж байсан.
Сүүлдээ байнга ад шоо үзэгдэх болсон. Гэхдээ миний дүү нар, шигшээгийн залуус нэг нь ч гэсэн амжилт гаргаасай. 
Өөрийн чаддаг нэг ч гэсэн зүйлийг зааж өгөх юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж өнөөдрийг хүртэл ажилласан. 
Тодорхой хэмжээнд үр дүн гарсан гэж бодож байгаа. 
БШУСЯ-ны бодлого зохицуулалтын газар болон БТСГ-ын хамтарсан журам шинэчлэгдсэнийг спортын хүрээний мэдсэн байх. Түүгээр, 
1. Шигшээ багийн багш дасгалжуулагч тамирчдыг холбоо сонгоно. 
2. Улсаас спортод зориулж буй, мөнгийг холбоо захиран зарцуулна 
3. Улсаас өгч буй тамирчдын цалинг холбоо дансаараа авч, тамирчид, багш нартаа олгоно гэхчлэн олон зүйл өөрчлөгдсөн. Харамсалтай нь, энэ өөрчлөлтөөс болоод захаасаа зарим спорт холбоод тамирчдынхаа цалинг тавихгүй удаах, нийгмийн даатгалыг нь хоцроож төлөх зэрэг асуудал байнга гардаг болсон.
Үүссэн нөхцөл байдлаас харахад,
Монголын Үндэсний шигшээ баг биш, Монголын жүдо буудлага чөлөөт бөхийн холбооны шигшээ баг болон хувирч байна. Ингэж спорт холбоод нь бүхнийг шийдэх бүрэн эрхтэй болсон юм бол БТСГ, Үндэсний шигшээ багийн алба гэж байгаад оршин тогтноод яах юм бэ... Энд олон хүний хөлс хүч, ажлын байр, хэмнэлт, эрх ашиг гээд олон зүйл хөндөгддөг. 
Энэ бүхнийг би шүүмжлэх үедээ шүүмжилж, тамирчид, дасгалжуулагчдынхаа эрх ашигт хэрэгтэй санааг хэлж ирсэн. 
Гэсэн ч эцэст нь Монголын жүдо бөхийн холбоо намайг шигшээ багийн дасгалжуулагчаасаа ХАЛАХ ШИЙДВЭРЭЭР хариу барилаа.
НЭГ Л САНАЛ БАЙНА.
Тамирчдын амжилт гаргах нас, цаг хоёр богинохон шүү. 
Хүн бүрийн бие организмд тохирсон, 
эрдэм шинжилгээ, анагаах ухаанд суурилсан, судалгаанд тулгуурласан, 
орчин үеийн онол практик хосолсон бэлтгэл, сургуулилалтын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, баг тамирчдаа бэлтгээрэй дээ. 
Одоо наад Ханжимей Матей буюу ALL бэлтгэлээ болих хэрэгтэй. 
Хэдий болтол шүглийн өмнөх дараах гэсэн бэлтгэл хийж хэр хол явах гэсэн юм бэ? 
48 кг тамирчин +100 кг-ын тамирчин хоёрын булчингийн ажиллах чадвар, авч байгаа ачаалал, бие организм, биеэс шатаж байгаа өөх, биед үүсэж буй креатинфосфат АТФ гэх мэт зүйлс,
хүний биоритм энэ бүгд тэс өөр ялгаатай шүү дээ. 
Яагаад нэг нь сайн, нөгөө нь муу барилдаад байна... Адилхан зайд гүйж, адилхан хугацаагаар барилдааны бэлтгэл хийгээд байхаар тодорхой биз дээ. 
Судалгаа зорилго зорилт хэрэгжүүлэх механизм хүрэх үр дүн гэх мэт зүйлс нь тодорхой бус болохоор аргагүй шүү дээ. 
Сүүлийн үед гарч байгаа амжилтын үндэс нь бие бялдар буюу хүчний бэлтгэлийг тусдаа, өөр өөр газар хийж, мэргэжлийн багштай ажиллаж байгаатай шууд холбоотой шүү. 
Би өөрийн үзүүлж чадаагүй амжилтдаа дүү нараа хүргэх хүсэлтэй явж ирсэн. 
Одоо нэгэнт би Монголын жүдод хэрэггүй болсон юм бол өмнө олон удаа хойш тавьж ирсэн өөр улсуудын саналыг хүлээн авахдаа бэлтгэе дээ. 
Монголын ард түмэн, Монголын төр жүдо бөхийн спортод үзүүлсэн олимп, дэлхийн амжилтыг маань үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн. 
Энэ үүднээс харахад би одоо жүдотой, жүдогүй амьдарч болох юм шиг санагдах байх. 
Тийм ээ, би шигшээ багийн дасгалжуулагчийн алба, эрх мэдэл,
480 мянган төгрөгийн цалинд шунаагүй. 
Би өөрийгөө энэ спортод өртэй, залуу үеэ бэлтгэх боломжтой гэж үнэн сэтгэлээсээ бодож, өөрөөсөө үүнийг шаардаж ирсэн...
Монголын маань шигшээ баг хүлээн аваагүй ч би жүдогийн гэр бүлээс явах болоогүй ээ. Залуу нас, амьдралаа тэр чигт нь зориулсан жүдо бөхийн татами дээр тамирчин байхдаа би том мөрөөдөлтэй байсан. Татамиас буугаад харин олимп, дэлхийн медальтан бэлтгэх дахиад нэг мөрөөдөлтэй болсон. Үүнийгээ би биелүүлэхийн төлөө явна. 
Эцэст нь хэлэхэд, ноён М.Бөхбат аа, ард түмний минь хайртай, Монголын жүдо бөх нүдэн дээр бутарч байна.
Унаж байна залгамж халаа залуу тамирчид үгүйлэгдэж байна. 
Зохион байгуулалт, дэг журам, хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй байна.
Хэлэхийг хүсэж байгаа ч чадахгүй яваа олон хүний өмнөөс би үүнийг дамжуулчихъя. 
Тэр хүмүүс өөрийг тань биш хайртай спортоо бас Ерөнхийлөгчөө хүндлээд чимээгүй явдаг юм шүү. 
Дарга тэгсэн, дарга ингэсэн гэдэг наад худлаа хүний нэр барьж, бусдыг айлган дарамталдаг зангаа болих хэрэгтэй. 
Холбооны удирдлага, багш нарын хооронд худал ярьж, мэлздэгийг чинь нэг бус удаа тэвчлээ. Хамгийн цаад зах нь Хэн ямар тэмцээнд орох нь тодорхой байх ёстой. Тэгж байж тамирчид тухайн тэмцээндээ хариуцлагатай бэлтгэнэ.
Тэмцээнд анхнаас нь бэлтгэсэн тамирчнаа бас оруулж сур.
Бүх юмыг нууцын зэрэглэлтэй хийдгээ одоо болих ёстой. 
Би үүнийг өөрийнхөө төлөө бус өрөөлийн төлөө, Амжилт өөд тэмүүлж яваа тамирчдынхаа төлөө хэлж байна.
Эхлээд тоглоомынхоо дүрмийг тохирчих, тэгээд дүрмийн дагуу тогловол хэн хэндээ амар байх. 
Арабын нэгдсэн Эмиратын нэр дээр барилдах гэж байсан тамирчид яагаад гэнэт болив? Билет, виз нь ирчихсэн байхад тэд яагаад нисэх онгоцны буудлаас гэр рүүгээ буцав??? Энэ хүүхдүүд бүтэн жил тэмцээн, уралдаанд ороогүй. 
Цалин ч байхгүй, хохирч үлдлээ. 
Дахиад хэлье. Жүдочдод онол арга зүйн үндэстэй, эрдэм шинжилгээ, судалгаа, спортын анагаах ухаан, онол практик хосолсон ОРЧИН ҮЕИЙН ЖҮДОГИЙН сургалт, дасгалжуулалт хэрэгтэй байна. Хэдэн тамирчдынхаа унаган авьяас дээр тогтож байгаа энэ дасгал сургуулилтынхаа арга барилыг одоо өөрчил. 
Хэчнээн хичээгээд хоцрогдоод байна. 
Болохгүй бол гадаадаас мундаг багш нарыг урьж авчирч багшлуулаад, залуу дасгалжуулагч нараа дагуулаад сурга л даа.
Жүдо бөхийг сонгосон энэ спортод амьдралаа зориулж яваа дүү нар минь ээ, 2020 он ойртлоо.
Бэлтгэлээ дээд зэргээр хийгээрэй. 
Сурч болох бүхнийг өөрийгөө дайчилж сураарай. Амжилт-ялалтад заавал хүрээрэй. 
Токиогийн олимпд амжилт хүсье. 
ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТ 
Хүндэтгэсэн 
ЖУДО бөхийн 
Дэлхийн Аварга, 
Олимпын наадмын хүрэл медальт
Дэлхийн Аваргын хүрэл медальт 
Азийн наадмын Аварга 
Ази тивийн хошой Аварга 
Зүүн Азийн Аварга 
Оюутны Дэлхийн Аварга 
Самбо бөхийн Дэлхийн хошой Аварга 
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар гавьяат тамирчин 
Хашбаатарын Цагаанбаатар

Аюулгүй ажиллагаа алдагдсан 13 дэд станц байгаа зөрчил дутагдал илэрлээ

НМХГ-аас хүүхдийн сурч боловсрох, амьдрах орчинд холбогдох хууль, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэгийн орчинд, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.
 

1.    Сургууль, цэцэрлэгийн орчинд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил авсан арга хэмжээ:


Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах нийт 14 сургууль, 9 цэцэрлэгийн цахилгаан шугам тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ойр орчинд байрлах цахилгаан дамжуулах шугам, дэд, станц, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийн байдалд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. 
Шалгалтаар дотор цахилгаан шугам тоног төхөөрөмж нь ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаа алдагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар цэцэрлэг, Хүслийн өргөө дунд сургуулиудад улсын ахлах байцаагчийн дүгнэлт, “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” акт үйлдэж 18 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааны ерөнхий щитийг нэг давхарт шилжүүлэх үүрэг өгч аюулгүй ажиллагааг хангуулан үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүллээ.
Шалгалтын явцад сургууль, цэцэрлэгийн ойр орчимд байрлах “УБЦТС” ТӨХК- ийн Зүүн, Баруун түгээх төвийн эзэмшлийн хазайсан цахилгаан дамжуулах агаарын 11 тулгуурыг үүрэг даалгавар өгч тэгшлүүлж, ашиглагдахгүй байгаа хазайсан “Соёндрийм” ХХК, Новельнэтворк” ХХК-ийн 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагад үүрэг даалгавар өгч буулгуулан, ил задгай эзэнгүй, хүчдэлгүй байгаа 15 метр кабель шугамыг норм дүрмийн дагуу газарт булуулж, 87 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулж, хүүхдэд зориулсан аюулгүй ажиллагааны санамж плакатыг 1850 ширхэг хэвлүүлж дээрх сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, шугам сүлжээнд байршуулан, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлж шугам тоног төхөөрөмжийн ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааг хангуулан ажиллалаа.
 

2.Гэр хорооллын ил задгай утас, шугам сүлжээнд хийсэн шалгалтын талаар:


Сонгинохайрхан дүүргийн 24, Баянзүрх дүүргүүдийн 23 дугаар хороонд цахилгаан эрчим хүчийг дамжуулан авч хэт хол зайд шаардлага хангахгүй олон залгаатай утсаар намаг, ус, голтой газраар татаж хэрэглэж байгаа 50 гаруй айл өрхийн цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлж, залгаа ихтэй, дотор монтажны зориулалтын бус шаардлага хангахгүй 5900 м орчим утаснуудыг дүүргүүдийн хороо, олон нийтийн цагдаа, хэв журмын цагдаа, дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан албан хаагчидтай хамтран хураан авч аюулгүй байдлыг хангуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллалаа. 


3.Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлах шугам сүлжээ. 


Чингэлтэй дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуулчдын гудамж, С1 телевизийн ойр орчим, Барилгачдын талбай, Тусгаар тогтнолын талбай, Ард кино театр, Жүр үр ХХК-ийн орчим, Их дэлгүүрийн орчинд байрлах гэрэлтүүлгийн шугам сүлжээ, ил задгай цахилгаан дамжуулах шугам сүлжээнд хяналт шалгалтыг хийж 180 ширхэг таггүй онгорхой гэрэлтүүлгийн шонг тагжуулж, цахилгаан шугам, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангуулах хүний амь нас эрсдэж, осол аваар гаргахаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөрчил гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад улсын байцаагчийн 11 зөвлөмж, 7 дүгнэлт, үйл ажиллагааг түр зогсоох акт 1 үйлдэж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 ААНБ 1сая 500 мянган төгрөгийн торгууль шийтгэвэрийг ногдууллаа.


4. Хүн олноор цуглардаг газаруудад хийсэн шалгалт.


1. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дэд станц, цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, тоглоомын цахилгаан хангамжийн хувиарлах самбар, газардуулгын байгууламжийн хэмжилтийн 11 хайрцаг, цахилгаан дамжуулах 250 м кабель шугамыг “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”, “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн дагуу хийлгүүлж газардуулгын эсэргүүцлийг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулан аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулан ажиллалаа.


Ирэх сарын цаг агаарын төлөв байдал

Арван нэгдүгээр сардУур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг (дээрх зурагт харуулав).

Энэ оны 11 дүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Уур амьсгалын дунджаар Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог.2018 оны 11 дүгээр сард Завхан, Архангай, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Монгол Улсын нийт хүн амын 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна

Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” гэсэн ойлголт түгж “unfriend” хөдөлгөөний цахим орчинд амжилттай хэрэгжсэн. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээгээр өндөрлөхгүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс “Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, өнөөдөр /2018.10.25/ Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Төслийн хэлэлцүүлэгт НҮБ-ын төлөөлөл, БСШУЯ, ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлүүд оролцсон юм. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо болон Цахим бодлогын түр хороо хамтран зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал уг хуулийн төслөө танилцуулсан.

Монгол Улсын нийт хүн амын 37,6 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж, насны бүлгээр авч үзвэл  0-4 насны 394,514, 5-9 насны 322,575, 10-14 насны 220,429, 15-18 насны 189,661 хүүхэд байна.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт хэрэглэгч, 99.7 хувь нь гар утас хэрэглэгчид байна. Монгол Улсад телевизийн хэрэглээ маш өндөр байгаа бөгөөд нийт хүн амын 99 хувь нь телевизээс мэдээлэл авдаг, нийт хүн амын 62 хувь нь интернет ордог байна. Мэдээлэл авах эс үүсвэрүүдийн хувьд нийслэлд телевизээр 85.5 хувь, мэдээллийн вэб сайтаар 44.1 хувь, өдөр тутмын сонин хэвлэлээр 24 хувь нь мэдээлэл авдаг байна.

Харин телевиз үзэхэд зарцуулж буй хугацаа, эзлэх хувиар нь авч үзвэл ажлын өдөрт 1-2 цаг үздэг гэж 16.8 хувь, 2-3 цаг үздэг гэж 17.2 хувь, өдөрт 3-4 цаг үздэг гэж 14.1 хувь, 4-5 цаг үздэг гэж 11.5 хувь нь хариулсан байх бөгөөд өдөрт дунджаар 3,5 цаг зарцуулж байгаагаас харвал телевизийн суваг нь мэдээллийн гол хэрэгсэл хэвээрээ гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байна.

Монгол Улсад хүүхдийн нэвтрүүлгийн дамжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 51 хувиар бага, хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны дамжуулалт 7 дахин бага, хүүхдийн нэвтрүүлэг, кино гарах цаг, хуваарь байхгүй, хүүхдийн телевиз үзэлтийн хувь өндөр буюу дунджаар 165 минут /амралтын өдөр 303 минут/, хүүхдийн хамгийн их үздэг зүйл нь кино байгаа бөгөөд эцэг, эхийн хараа хяналт сул гэсэн үзүүлэлт гарсан байна.

Хүүхэд багачуудад ямар ч шүүлтүүр, цензургүйгээр хүрч буй өргөн нэвтрүүлэг, телевизийн сувгаар дамжуулагдаж буй контентод тодорхой бодлогоор зохицуулалт хийхгүй бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд хор хөнөөл учруулах аюул ойрхон байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтгэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Хуулийн төсөл нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хүүхдийг хамгаалах, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цогц зохицуулалтыг агуулсан бөгөөд уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын нэгдсэн орсон нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээнүүд болон үндэсний хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай зохицуулалтууд бүрэн хэмжээнд хэрэгжих, мэдээллийн үйлчилгээнд хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл, боломж бүрдэх юм.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
MARIA
МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮНИЙ МӨНГӨ ОРУУЛАГИЙН ТӨЛӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ТӨЛӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧcitybankloans10@a.com.com). ) Мария Мария. Би монгол мөнгөн зөвлөл. Сүүлийн 5 сарын хямдралтай аялал жуулчлалын өдөрлө
2019/08/27 105.112.120.175
MARIA
Бид 5000 еврогоос 50000 еврогоос 2% -ийн хүүтэй зээл олгодог EMAIL АНУ-ын citybankloans10@aol.com
2019/08/26 105.112.120.35
MARIA
Бид 5000 еврогоос 50000 еврогоос 2% -ийн хүүтэй зээл олгодог EMAIL АНУ-ын citybankloans10@aol.com
2019/08/26 105.112.120.35
MARIA
МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК (cit
2019/08/26 105.112.120.35
Зочин
Ийм зарчимч шүүмжлэл газар сайгүй хэрэгтэй байна шү дээ. Хуйвалдаж аргалсаар улс орон минь доройтсоор дуусах уу? Эрхэм дарга нараа.
2018/10/27 108.162.188.72