8o
Улаанбаатар хот
mobile menu

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын компани ЖДҮХС-аас зээл авчээ

2018-10-26 15:40:19

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) -гаас нэр бүхий улс төрчид болон түүний гэр бүлийн гишүүдийн компани зээл авсан нь ил болоод байгаа. Тодруулбал, 

  1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1.2 тэрбум төгрөгийн зээл,
  2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1.4 тэрбум төгрөгийн зээл,
  3. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг, 
  4. Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд цацагдсан.

Мөн дээрх албан тушаалтнуудаас гадна УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас  хөнгөлөлттэй зээл авсан гэх мэдээлэл ил болоод байгаа. Тэгвэл энэ жагсаалт төрийн өндөр албан тушаал хашиж байсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаар үргэлжилж байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын 2017 оны ХОМ-ээ мэдүүлсэн  “Гранд степп” компани ЖДҮХС-аас зээл авсан ААН-ын жагсаалтад орсон байна. Тухайн үеийн ХОМ-оос харахад  Б.Хурц нь “Гранд степп” компанийн 30, 100%-ийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ydargaatau uma
Yagaad bolohgui gej. Business hiideg bol avch l taara shu de. Bicheh uma olj yadah uma. Business hiihgui bol avch yah bilee de.irged ch avdag shu businesste .bolomjiin um bicheech de
2018/10/28 76.16.174.6
ок
энгийн иргэдийн зээлийн баримт ердөөсөө шаардлага тэнцдэггүйн гол нь ардаа иймэрхүү хөрөнгөтэй гарууд шаадагт нь л гол байгаа даа
2018/10/27 202.179.27.67
дэндсэн байна
ЦААШ НЬ ярих уу хэмээн шантаажилж ажилладаг энэ хуулийн ажилтан нарыг яах ёсто йвэ?
2018/10/27 103.26.194.234
Uram hugarav
BATZORIG KYUSHUZAN HOGJIL SANGIIN ZAHIRAL BAISAN uhaad bval ANiin humuus bas zeel avsan bgaa. Shudraga baitsgaaya.
2018/10/27 66.181.181.35
харамсаж байна
ТӨР засаг МАН+АН ын мафижсан бүлэглэлийн гарт оржээ. ХҮМҮҮС минь МАН+АН ын мафижсан бүлэглэлээс салахгүй бол бид шударга төртэй болохгүй. 2020 оны сонгуулд хүн бүр МАН+АН ын эсрэг санлаа өгч байж төр
2018/10/26 103.26.194.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment