8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Билэгт: Яаман дээр нэг хэсэгхэн хүмүүс төсөл бичээд зээл аваад сурчихсан байдаг

2018-10-26 10:50:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Ганбаатар гишүүний санаачлан боловсруулсан Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "ЖДҮ-ийг дэмжих сан хөдөө орон нутагт хүртдэггүй. Яаман дээр нэг хэсэгхэн хүмүүс ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг  төсөл бичээд аваад сурчихсан байдаг. Тиймээс бид өнөөдөр нийслэлийн төвлөрлийг бууруулъя, иргэдээ ажилтай болгоё гэж ярьж байгаа. Монгол Улс хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай. Тиймээс хөдөө орон нутагт ЖДҮ-ийн зээлийг хуваарилах эрхийг нь олгож өгөөрэй, хуулиараа" хэмээн хэллээ. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
би
"Төсөл"ПҮРЭВДОО гэдэг хочтой хүн сонсголгүй хүмүүсийн нэр бариад арван жилийн хугацаанд 74 төсөл авсан
2018/10/30 202.126.89.131
иргэн
төсөл бичиж өгнө гээд тэндхийн авгай нар зөндөө байдаг юм бна лээ,шудрага шийдээд аудит оруулж шалгамаар юм аа,1,000,0 гээд хээв нэг хэлээд сууж байдаг авгай нар л байдаг юм бна лээ
2018/10/27 202.179.27.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment