8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-22 10:09:00

11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцоно. Утас: 99666553

11.00 цагт: "Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтрасан лаборатори"-ийн нээлт болно. Лабораторийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин нар оролцоно. Хаяг: Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийн байр. Утас: 86000040, 98119897

11.40 цагт: Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн хүчний "Шийдэртэй дэмжлэг" ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын 2 дугаар ээлжийн энхийг сахиулагчидыг Төрийн дээд одон медаль, Батлан хамгаалах салбарын медалиар шагнах ёслолын арга хэмжээ ЗХЖШ-ын 320 тоот танхимд болно. Утас : 88028789, 99808489

14.00 цагт: Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар, Засаг даргын Тамгын газрын дарга, Хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитектор нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан Дүнжингарав худалдааны төв байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно.

18.30 цагт: Уран бүтээлч Б.Дөлгөөний "Бүрхүүл" үзэсгэлэнгийн нээлт "976 Арт" галерейд болно. Монгол-Солонгосын "Гранд Арт 5" залуу уран бүтээлчдийн наадмын тэргүүн шагналт, Японы хувцас загварын 47 дахь орон улсын уралдаанд урлаг, хувцас загварын бүтээлүүдээрээ амжилттай оролцож байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл