Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж,”Нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явуулсан дүн мэдээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн өдрийн “Улсын үзлэг явуулах тухай” 195 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/509 дүгээр захирамжаар нийслэлийн хэмжээнд улсын үзлэг зохион байгуулах “Нийслэлийн салбар комисс”-ыг байгуулж, хамрагдаж байгууллагуудын жагсаалтыг гаргасан байна. Улсын үзлэгт нийслэлийн нутгийн захиргааны төв байгууллагууд, орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд, дүүргийн дэргэдэх хэлтэс, албад төрийн болон хувинй хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг нийт 1576 байгууллага хамрагдахаас 1539 байгууллага хамрагдаж, үзлэгийг Төв комиссоос баталсан үзүүлэлт аргачлалын дагуу 12 салбар комиссын 67 ажлын хэсгийн 269 албан хаагч 2015 оны 09 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд явуулсан байна.
Үзлэгт хамрагпсан нийт байгууллагууд дотооддоо улсын үзлэгт бэлтгэх “Байгууллагын комисс”-ыг байгуулж, тусгай төлөвлөгөө батлуулж, тодорхой хэмжээний төсөв хөрөнгө зарцуулж, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ихээхэн анхаарч бэлтгэсэн байна.
Үзлэгийн нэгдсэн дүнгээр Нийслэл: төрийн ажил-88,4 хувь, архив-87,1 хувь, албан хэрэг хөтлөлт-86,6 хувь, мэдээллийн технологи 89,7 хувь,Дундаж дүн-87,9 хувь,Дүүргүүд: төрийн ажил-92,1 хувь, архив-87,9 хувь, албан хэрэг хөтлөлт-88,9 хувь, мэдээллийн технологи-87 хувь,Дундаж дүн-89 хувь, Боловсрол: төрийн ажил-92,3 хувь, архив-88,1 хувь, албан хэрэг хөтлөлт-88,8 хувь, мэдээллийн технологи-80,8 хувь,Дундаж дүн-87,5 хувь, Эрүүл мэнд: төрийн ажил-92,2 хувь, архив-88,7 хувь, албан хэрэг хөтлөлт-88,3 хувь, мэдээллийн технологи-87,1 хувь,Дундаж дүн-89,1 хувь Нийт 798 байгууллага 88,4 хувьтай үнэлэгджээ.
Үзлэгийн дүнгээс харахад дүүргүүдийн ЗДТГ, НЗД-ын хэрэгжүүлэгч агнетлагууд, төсөвт, өмчит байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ тогтмолжсон, НАГ-аас тусгай төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулдаг сургалт, арга зүй ажлууд, хяналт шалгалт, шалган туслах үйл ажиллагаанд тогмол хамрагдаж, хууль тотоомж, заавар, журмын хэрэгжилтийг хангаж ажилладаг тул архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрсэн байна гэдгийг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа хэллээ. Харин Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, Авто худалдааны цогцолбор зэрэг шинэ тутам байгуулагдсан байгууллагууд 70 хувиас 79 хувьтай буюу “Ажил сайжруулах шаардлагатай” гэж дүгнэгдсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн архивын үзлэгийн улсын шалгалтанд 87.9 хувьтай үнэлэгдлээ
2015-11-20 16:21:00