8o
Улаанбаатар хот
mobile menu

Умард Солонгосын зүгээс их буугаар буудсан тухай мэдээлэв

2016-02-21 14:34:00

Хоёр Солонгосын маргаантай далайн Өмнөдтэй хиллэх хилийн ойролцоо буун дуу сонстож, тус нутгийн оршин суугчдыг онцгой анхааруулсан байна.

Умард Солонгосын зүгээс их буугаар хэд хэдэн удаа буудсан тухай Өмнөдийн цэргийн албанаас мэдээлсэн юм.

Нэгдүгээр сард цөмийн туршилт хийсэн, энэ сарын эхээр холын тусгалт пуужин харваж, НҮБ-н тогтоолыг дараалан зөрчсөн гэж АНУ, БНСУ нар Умардыг буруутгаад байгаа бөгөөд эл явдлын улмаас хоёр Солонгосын хооронд улс төрийн сөргөлдөөн үүсээд байгаа билээ.

Умард Солонгосын цэргийн сургуулилт хийдэг арлын нэг болох Баннеон арлаас их буугаар гал нээсэн байж магадгүй талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас утсаар хариу өгчээ.

Мөн уг арлын ойролцоо 2010 онд Өмнөдийн хөлөг онгоц живсэн бөгөөд уг хэрэгт  Умард Солонгосыг буруутгаж байсан юм.

Баннеон арал нь Умардын эрэгтэй 20 км-н зайд тун ойрхон оршдог ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment