Японд GPS төхөөрөмж суурилуулсан гутал худалдаалагдаж эхэлжээ. Энэ зүг чиг тодорхойлох систем бүхий гутал тухайн гутлын эзэн чухам хаана явж буйг үүрэн гар утас юм уу компьютерийн дэлгэцэн дээр харуулах боломжтой юм байна. Тусгай сайт дээр бүртгүүлснээр гутлын эзний байрлалыг эцэг, эх нь төдийгүй танилууд нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ч хянаж байх боломжтой юм.