Хятадад зика вирусын импортлосон гурав дахь тохиолдол илрүүлсэн тухай Бээжингийн эрх баригчид өчигдөр зарласан байна. Тодруулбал, анхны тохиолдол илэрснээс ес хоногийн дараа гурав дахь тохиолдол нь 38 настай эрэгтэйгээс илэрчээ.
Өвчтөн Номхон далайн Фижи, Самоа арлуудад аялж байхдаа шумууланд хазуулсан гэж хэлжээ. Дашрамд дурдахад, өмнөх хоёр тохиолдол нь Өмнөд Америкийн Венесуэль улсаас ирсэн хүмүүсээс илэрч байсан бол гурав дахь нь Номхон далайн арлуудаас импортлогдсон байна.