8o
Улаанбаатар хот
mobile menu

Өөрийгөө Чин гүрний гүнж гэгчид хорих ял оноожээ

2016-02-20 14:50:00

Өөрийгөө Чин гүрний гүнж гэж мэдэгдэн залилан хийж байсан нэгэн эмэгтэйд БНХАУ-ын шүүх 13.5 жилийн хорих ял оноолоо. Ван Фөнин өөрийгөө “Гүнж Чанпин” гээд, Айсингиоро буюу Манж Чин улсын хааны ургийн овогт хамаарах бөгөөд хааны удмын үр хойч гэжээ. Тэрбээр хамсаатныхаа хамт нэг жилийн дотор хохирогчдоос хоёр сая гаруй юань буюу 313600 доллар залилж авсан байна. Хохирогчдын нэг нь цагдаагийн газарт гомдол гаргаснаар залилагчдыг 2014 онд баривчилжээ.

БНХАУ-ын төвийн нутгийн Шэньси мужийн Ляньху дүүргийн шүүх Ванг мөн 500 мянган юаниар торгосон байна. Вангийн хамсаатан Ян Зянлиньд 12 жилийн хорих ял оноож, 500 мянган юаниар торгожээ. Айсингиоро овгийнхон 1644 оноос 1912 онд хувьсгалаар хаант засаглалыг түлхэн унагаах хүртэл Хятадыг удирдаж байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
m
Manaihan dund chingisiin huuhed. Chingisiin suns gj hudlaa yarij yavaa humius ochnoon bn. Bas mongo duudagch ged ng avgai bn. Ediin zasgin huvid olon hun hohiroodog n mongo duudagch sarandavaa trig barivchilj yal onoovol taarna.
2016/02/25 103.17.108.42
dadadad
sarandavaach bas zalilan hiij bga bas uuriguu huntaij ged erguteed yavdag nuhriig shorond hiih heregte
2016/02/21 103.17.108.42
Zochin
Nugu burhnaar buuljdug huuheniig bas ene olon buugiin es zanshlaar ediin zasgiin zalingiin piramid uusgeed baigaa nuhduudiig bas ingej shorond hiivel taarna
2016/02/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment