УИХ-ын эмэгтэй гишүүд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын хэлтсийн дарга Г.Ариунболдыг ажилд нь эргүүлэн томилсныг эсэргүүцэж Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргэлээ. Л.Эрдэнэчимэг гишүүний гарын үсэгтэй уг албан бичигт “Г.Ариунболд нь СХД-ийн нутагт дэвсгэрт гарсан гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан. Тэрбээр уг хэргийн хохирогч эмэгтэйг аймшигтай хэргийг золиос болгох эх үүсвэрийг тавьсан. Гэвч уг хэргийн мөрдөн байцаалтын явцад Г.Ариунболд гэм буруугүй болж, Тамгын газрын даргаар эргүүлэн томилогдсон нь Төрийн албаны ёс зүйн дүрмийн хэм хэмжээг алдагдуулахад хүргэж байна. Иймд Г.Ариунболдыг Төрийн албанд ажиллуулахад ёс зүйн хувьд тохирохгүй гэж үзэж байгаа учир яаралтай албан тушаалаас нь чөлөөлөхийг шаардаж байна" гэжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн 9 сарын 24-нд гарсан билээ. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байгаа. Хэрэг гардаг өдөр тус сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг бүсгүй хурал дээр сууж байхад малын гоц халдварт өвчин гарлаа. Хүрээд ир хэмээн сумын орлогч дарга Б.Ханбаатар, Засаг даргын тамгын газрын дарга н.Ариунболд нар дууджээ. Гэсэн ч тэд бүсгүйг худлаа хэлэн хурлаас гаргаж улмаар унаганы найранд дагуулан явсан байна. Унаганы найранд дарга нараа дагаж явсан бүсгүй ухаан алдсан байдалтай, Б.Ханбаатар гэгчийн машины гадаа хэвтэж байсныг Г.Ариунболдын жолооч олж эмнэлэгт хүргэгдсэн юм. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн хэрэгт Засаг даргын тамгын газрын дарга Г.Ариунболд хамаатай. Тэр охиныг маань дуудаагүй бол харамсалтай хэрэг гарахгүй байсан хэмээн мэдэгдээд байгаа юм.
Хэргийн дараах нь Г.Ариунболдын батлан даалтанд гарсан бөгөөд сая Цагаан сараар сумын ЗДТГазрын даргаар эргэж томилжээ. Мөн хохирогчийг хүчирхийлэгчид хүргэж өгсөн мэргэжилтэн н.Эрхэмбаяр ч сумандаа ажлаа хийсээр байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "Энэ хүмүүсиайг томилж буй засаг дарга Баярнэмэх юу бодож байна аа. Энэ сумын МАН арай дэндүү ялзарч гүйцжээ. Хохирогчоос төрийн албаны нэр ашиглаж хүчирхийлсэн явдал гарсанд хэн ч уучлал гуйгаагүй байна. МАН-ын дарга д.М.Энхболд Төв аймгийн хүн. Төв аймгийн Баянчандмань сумын ИХТөлөөлөгч Ганболд нь дээрх Ариунболдын аав. Аав Ганболд хүүгээ ажилд нь буцаалгах гэж ЗД-ыг өргөн барьж ч чадахаар эрх мэдэлтэй юм байна" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "АРИУНБОЛД нь ял авах ёстой. Бид цагдаа болон Төрийн албаны зөвлөлд хандана" хэмээн эсэргүүцэж байгаагаа өөрийн цахим хуудсаар дамжуулан илэрхийлж байсан юм.