УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.10.10/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайлан.
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.09.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Байгууллагын санал;
- Ажлын хэсэг байгуулах тухай.
5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Цахим бодлогын түр хорооны ажлын төлөвлөгөө;
- Төрийн албаны хэрэглэж буй болон шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөн программ хангамж, түүний үр ашиг, аюулгүй байдал, уялдаа холбоо мөн урьд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний үр дүн, үр ашгийн талаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай.